Төрийн албаны зөвлөлийн
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн
25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ТӨРИЙНАЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ,
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийнзахиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгоншалгаруулж нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон[1] тоог нөхөхшалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалтөгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй болэнэхүү журмаар зохицуулна.
1.2.Төрийн жинхэнэ алба хааххүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэхтөрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шуудзахирагчийн албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайнхангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөлбололцоог бүрдүүлэхэд шалгалтын зорилго оршино.
Хоёр.Шалгалтын төрөл
2.1.Хуульд өөрөөр заагаагүй болтөрийн албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:
2.1.1.Төрийналбаны ерөнхий шалгалт /цаашид "Ерөнхий шалгалт" гэх/:
2.1.1.1.улсынхэмжээнд улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах хуваарьт ерөнхий шалгалт/цаашид "хуваарьт ерөнхий шалгалт" гэх/;
2.1.1.2.аймаг,нийслэл дэх хүний нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн албанызөвлөлийн Салбар зөвлөлийн захиалгаар хэсэгчлэн зохион байгуулах ерөнхийшалгалт /цаашид "захиалгат ерөнхий шалгалт" гэх/.
2.1.2.Төрийналбаны тусгай шалгалт /цаашид "Тусгай шалгалт" гэх/:
2.1.2.1.төрийнбайгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах бүтцийн нэгжийн удирдахалбан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт /цаашид "удирдах албантушаалын тусгай шалгалт"/;
2.1.2.2.төрийнбайгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах гүйцэтгэх болон туслах албантушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт /цаашид "гүйцэтгэх албантушаалын тусгай шалгалт"/.
2.1.3.Төсвийншууд захирагчийн сонгон шалгаруулалт:
2.1.3.1.төрийнзахиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт;
2.1.3.2.төрийнүйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт.
Гурав.Шалгалт, сонгон шалгаруулалт зохионбайгуулах харьяалал
3.1.Ерөнхий шалгалтыг Төрийн албанызөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл зохион байгуулна.
3.2.Тусгай шалгалтыг доор дурдсанхарьяаллын дагуу зохион байгуулна.
3.2.1.яамныгазар, хэлтсийн дарга, Засгийн газрын агентлагийн дэд дарга болон Салбарзөвлөлгүй байгууллагын албан тушаалын шалгалтыг Төрийн албаны зөвлөл (цаашид"Зөвлөл" гэх);
3.2.2.энэжурмын 3.2.1-т зааснаас бусад төрийн захиргааны албан тушаалын шалгалтыгхарьяалах Салбар зөвлөл (цаашид "Салбар зөвлөл" гэх);
3.2.4.төрийнтусгай албан тушаалын шалгалтыг харьяалах Салбар зөвлөл.
3.3.Төсвийн шууд захирагчийн сонгоншалгаруулалтыг доор дурдсан харьяаллын дагуу зохион байгуулна.
3.3.1.төрийнзахиргааны албаны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах төсвийншууд захирагчийн сонгон шалгаруулалтыг Зөвлөл;
3.3.2.энэжурмын 3.3.1-т зааснаас бусад төрийн захиргааны байгууллагын төсвийн шуудзахирагчийн сонгон шалгаруулалтыг харьяалах Салбар зөвлөл;
3.3.3.яам,агентлаг, төрийн бусад байгууллагын харьяа төрийн үйлчилгээний байгууллагынтөсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг харьяалах Салбар зөвлөл;
3.3.4.аймаг,нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийншууд захирагчийн сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл.
3.4.Төрийнбайгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас тухайн байгууллагыналбан тушаалын ангилал нь төрийн жинхэнэ албан тушаал болж өөрчлөгдсөн бол энэтухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг уг албан тушаалд ажиллаж байгаа албанхаагчдын боловсрол, туршлага, мэргэшсэн байдлынталаарх мэдээлэл болон төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэйг нотлох баримтынхамт Зөвлөлд ирүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөлийн шийдвэрээр шалгалтын комиссбайгуулж, албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага хангаж байгаа,төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй албан хаагчдын хүрээнд тусгай шалгалтыгзохион байгуулж болно.
Дөрөв.Шалгалтын зарыг олон нийтэд мэдээлэх
4.1.Хуваарьт ерөнхий шалгалтын товболон холбогдох мэдээллийг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор,захиалгат ерөнхий шалгалтын тов болон холбогдох мэдээллийг бүртгэл эхлэхээс10-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэдмэдээлнэ.
4.2.Төрийн жинхэнэ албан тушаалынсул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийналбаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийнжинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахболомжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдохбусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аасдоошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагынмэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийналбан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шуудтомилно.
4.3.Энэ журмын 4.2-т заасны дагуунөхөгдөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоогарснаас хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл,Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийгхавсаргана:
4.3.1.албантушаалын тодорхойлолт;
4.3.2.тухайналбан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэр.
4.5.Зард шалгалтын зорилго, бүртгэлхийх хугацаа, байршил, бүрдүүлэх баримт бичиг, холбоо барих утасны дугаарзэргийг заана.
4.6.Шалгалтын зар болон холбогдохбусад мэдээлэлд зайлшгүй шаардлагаар өөрчлөлт оруулах бол энэ тухай нийтэдмэдээлнэ.
4.7.Сул орон тоог нөхөх сонгоншалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн27.2-т заасан хугацаанд ирүүлээгүй бол мөн хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуубуруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхийэтгээдэд хүргүүлнэ. Энэ тохиолдолд Зөвлөл, Салбар зөвлөл томилох эрх бүхийэтгээдэд мэдэгдэж, сул орон тоог нөхөх зарыг нийтэд мэдээлж болно.
Тав.Шалгалт өгөх болзол
5.1.Дараах болзлыг хангасан албанхаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:
5.1.1.МонголУлсын иргэн байх;
5.1.2.дээдболовсролтой байх;
Тайлбар:Төрийн албаны тухай хуулийн 10.2-т заасан туслах албан тушаалд мөн хуулийн22.1.2-т заасан шаардлага хамаарахгүй.
5.1.3.Эрүүгийнхуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлжбайгаагүй байх;
5.1.4.сэтгэцийнөвчин эмгэггүй байх;
5.1.5.хуулийндагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
Тайлбар:2008 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийнмагадалгаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийнжинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд Төрийн албаны тухайхуулийн 22.1.6-д заасан шаардлага хамаарахгүй.
5.1.6.Төрийналбаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаасчөлөөлөгдөөгүй байх;
5.1.7.төрийналбанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан эсхүл албан тушаал эрхлэх эрххязгаарласан шүүхийн тогтоолтой бол уг хугацаа дууссан байх;
5.1.8.төрийнжинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 18.1-д заасан төрийнзахиргааны албан тушаалын ангилал хооронд шилжихээр хүсэлт гаргасан байх;
5.1.9.иргэнийхувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх;
5.1.10.зарлагдсаналбан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
5.2.Ерөнхий шалгалтад бүртгүүлэхиргэнд энэ журмын 5.1.8-5.1.10-т заасан болзол хамаарахгүй.
5.3.Төрийн үйлчилгээнийбайгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэндэнэ журмын 5.1.5, 5.1.8, 5.1.9-т заасан болзол хамаарахгүй.
Зургаа. Шалгалт зохион байгуулах үүрэгбүхий комисс байгуулах
6.2.Төрийн жинхэнэ албан тушаалболон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоогнөхөх шалгалт зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комисс /цаашид"Шалгалтын комисс" гэх /-ыг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээртухай бүр байгуулна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг Зөвлөл, Салбар зөвлөлтогтооно.
6.3.Төв, Салбар, Шалгалтын комисс/цаашид "комисс" гэх/-ын бүрэлдэхүүнд төрийн бусад байгууллага,тухайн салбарын талаар мэдлэг туршлагатай албан тушаалтныг оролцуулж болно.Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал,эрхлэгчийг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн боловсролынгазрын төлөөллийг оролцуулна.
6.4.Төв комисс дараах чиг үүргийгхэрэгжүүлнэ:
6.4.1.салбаркомиссын үйл ажиллагааг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, журмынхэрэгжилтэд хяналт тавих;
6.4.2.ерөнхийшалгалттай холбоотой аливаа асуудал, санал, гомдлыг хуралдаанаараахэлэлцэн шийдвэрлэх;
6.4.3.ерөнхийшалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлэх саналыгЗөвлөлийн хуралдаанд танилцуулах.
6.5.Салбар болон шалгалтын комисснь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.5.1.гишүүдийнажил үүргийн хуваарь, шалгалттай холбогдох аливаа асуудлыг хуралдаанаараахэлэлцэн шийдвэрлэх;
6.5.2.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хараат бусаар шийдвэргаргах;
6.5.3.анкет,холбогдох бусад материалыг цахимаар хүлээн авах;
6.5.4.шалгалтавах танхим, техник хэрэгсэл, холбогдох бэлтгэлийг хангах, зохион байгуулах;
6.5.5.хөгжлийнбэрхшээлтэй иргэний шалгалт өгөх нөхцөл боломжийг бүрдүүлэх;
6.5.6.шалгалтындүнг тухай бүр мэдээлэх;
6.5.7.бүртгэл,зохион байгуулалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх;
6.5.8.шалгалтынтайлан, холбогдох баримтыг Зөвлөл, Салбар зөвлөлд хүргүүлэх.
6.6.Шалгалтын комисс энэ журмын6.5-т зааснаас гадна дараах чиг үүргийг нэмэлтээр хэрэгжүүлнэ:
6.6.1.бүртгүүлэххүсэлт ирүүлсэн албан хаагч, иргэнийг энэ журмын 5.1-т заасан болзлыг хангажбайгаа эсэхийг хянах;
6.6.3.ур чадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагын шалгалтзохион байгуулах, үнэлгээ өгөх.
6.7.Комиссын хуралдааны шийдвэрийгтэмдэглэлд тусгана. Тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, гарын үсэг зуржбаталгаажуулна.
Долоо. Шалгалтын бүртгэл
7.1.Ерөнхий шалгалтын бүртгэлийг 15хоногийн, төрийн жинхэнэ албаны сул орон тоо энэ журмын 4.2-т заасны дагуунөхөгдөөгүй тохиолдолд тусгай шалгалтын болон төсвийн шууд захирагчийг сонгоншалгаруулах зарыг энэ журмын 4.4-т зааснаар нийтэд зарлаж, бүртгэлийг зохионбайгуулна.
7.2.Энэ журмын 5.1-т заасан болзлыгхангасан албан хаагч, иргэн дараах баримт бичиг, мэдээллийг цахим бүртгэлдоруулна:
7.2.1.шалгалтадбүртгүүлэхээр гаргасан хүсэлт;
7.2.2.төрийналбан хаагчийн анкет;
7.2.3.цээжзураг;
7.2.4.иргэнийүнэмлэх;
7.2.5.боловсролынтүвшинг тодорхойлсон баримт бичиг /хэрэв гадаад улсад их, дээдсургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;
7.2.6.шаардлагатайбол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
7.2.8.эрүүгийнхариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
7.2.9.албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн,халагдсан шийдвэр;
7.2.10.цэргийнжинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
7.2.11.хөгжлийнбэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
7.3.Ерөнхий шалгалт өгөх болонтөрийн албанд анх орох иргэнд энэ журмын 7.2.7, 7.2.9-т заасан баримт бичгийгцахим системд оруулахгүй байж болно.
7.4.Төрийн албаны тухай хуулийн 26дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу шатлан дэвшиж буй албан хаагч сүүлийн гурванудаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, сүүлийн 12сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй тухайтодорхойлолт, сул орон тоонд албан хаагчийг томилох эрх бүхий байгууллага,албан тушаалтны гаргасан саналыг нэмэлтээр бүрдүүлж, цахим бүртгэлд оруулна.
7.5.Бүртгүүлж буй албан хаагч,иргэн баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн оруулна.
7.6.Хуваарьт ерөнхий шалгалтыгиргэн байнга оршин суугаа хаягийн дагуу өгнө.
7.7.Комисс шаардлагатай гэж үзвэлбаримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, нягтлахэрхтэй.
7.8.Энэ журамд заасан болзлыгхангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэн(цаашид"оролцогч" гэх)-ийг бүртгэх эсэх тухай асуудлыг комисс хуралдаанаараахэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын 1-ээсдоошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ.
7.9.Ерөнхий шалгалтын бүртгэлтэйхолбоотой гомдлыг ажлын 3, бусад шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг шалгалтэхлэхээс өмнө шийдвэрлэнэ.
Найм.Сул орон тоог нөхөх дараалал
8.2.Төрийн жинхэнэ албаныгүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар сонгоншалгаруулж нөхнө.
8.2.2.энэжурмын 8.2.1-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албаны нөөцөдбайгаа иргэдээс.
8.3.Туслах түшмэлийн албан тушаалынсул орон тоог нөхөхөд энэ журмын 8.2-т заасан дараалал харгалзахгүй бөгөөдтөрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж нөхнө. Туслахтүшмэлийн албан тушаалын шалгалтад хамгийн өндөр оноогоор тэнцэж, томилогдсоналбан хаагч өөрийн хүсэлт болон хуульд заасны дагуу албан тушаалаасаачөлөөлөгдсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоосонооны дарааллаар Зөвлөл, Салбар зөвлөл нэр дэвшүүлнэ.
8.4.Төрийн албаны тухай хуулийн 26дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагч дараах шаардлагыг хангасантохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалт болон төрийн захиргааныбайгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтад оролцуулж болно.
8.4.1.сүүлийнгурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээний альнэг нь "хангалтгүй" гэсэн үнэлгээ аваагүй байх;
8.4.2.сүүлийн12 сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх;
8.4.3.томилохэрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэхсанал гаргасан байх;
8.4.4.мэргэшүүлэхбагц сургалтад хамрагдаж, төгссөн байх.
8.5.Төрийн үйлчилгээнийбайгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог аливаа дараалалхаргалзахгүй сонгон шалгаруулж нөхнө.
8.6.Төрийн захиргааны албан тушаалдзохих ёсоор томилогдсон албан хаагчийг Зөвлөлийн адилтган баталсан жагсаалтдахь төрийн тусгай болон үйлчилгээний албан тушаалд шууд томилж болно.
8.7.Төрийн өндөр албан тушаалтнызэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгааалбан хаагчийг төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалд шилжүүлэнажиллуулж болно.
8.9.Төрийн улс төрийн албан тушаалдажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах албантушаалд ажилласан хугацаанд дүйцүүлэхдээ Засгийн газрын баталсан журмыг, төрийнтусгай болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ажилласан хугацаагтөрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэхдээ Зөвлөлийнбаталсан жагсаалтыг тус тус баримтална.
8.10.Тухайн ажлын байранд гадаадхэлний мэдлэгийн ур чадварын тусгай шаардлага тавигдсан тохиолдолд тухайнгадаад хэлээр сургалт нь явагддаг их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр,докторын зэрэг хамгаалсан бол боловсролын баримт бичиг эсхүл олон улсадхүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн бол уг иргэнийтүүнд холбогдох баримт бичгийн оноог тус тус үндэслэн гадаад хэлний мэдлэгийнтусгай шаардлага хангасан эсэхийг тогтооно.
Ес. Шалгалтын бүрэлдэхүүн, агуулга, хэлбэр,үнэлгээ
9.1.Ерөнхий шалгалтын бүрэлдэхүүн
9.1.1.ерөнхиймэдлэг;
9.1.2.монголхэл, бичгийн чадвар;
9.1.3.дүншинжилгээ хийх чадвар (сэтгэхүйн чадамж).
9.2.Тусгай шалгалтын бүрэлдэхүүн
9.2.1.хууль,эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг;
9.2.2.дүншинжилгээ хийх чадвар;
9.2.3.асуудалшийдвэрлэх чадвар;
9.2.4.монголхэлний ярианы болон бичгийн чадвар;
9.2.5.удирданзохион байгуулах чадвар;
9.2.6.манлайлахчадвар;
9.2.7.багааражиллах чадвар.
9.3.Төсвийн шууд захирагчийн сонгоншалгаруулалт нь энэ журмын 9.2-т зааснаас гадна дараах бүрэлдэхүүнтэй байна.
9.3.1.төсөв,санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвар;
9.3.2.хүнийнөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвар;
9.3.3.гүйцэтгэлийнудирдлагыг хэрэгжүүлэх чадвар.
9.4.Энэ журмын 9.1.1-т заасанерөнхий мэдлэгийн шалгалтыг сорилоор шалгаж 40 хүртэлх оноогоор үнэлэх бөгөөдхууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийг 10, Монгол Улсын түүхсоёл, нийгэм эдийн засгийн талаарх мэдлэгийг 20, цахим орчин, компьютерынхэрэглээний программ ашиглах талаарх мэдлэгийг 10 хүртэл оноогоор тус тусдүгнэнэ. Энэхүү шалгалтаар 24 ба түүнээс дээш оноо авсан оролцогч дараагийншалгалтад оролцох эрхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 9.1.1-т заасан шалгалтад 20ба түүнээс дээш оноо авсан бол дараагийн шалгалтад оролцох эрхтэй.
9.5.Энэ журмын 9.1.2-т заасанмонгол хэл, бичгийн чадварын шалгалтад кирилл бичиг, үндэсний бичгийн талаархмэдлэг болон чадварыг сорилоор шалгаж 30 хүртэл оноогоор үнэлнэ. Энэхүү шалгалтаар18 ба түүнээс дээш оноо авсан оролцогч дараагийн шалгалтад оролцох эрхтэй.
9.6.Энэ журмын 9.1.3-т заасан дүншинжилгээ хийх чадварыг сорилоор шалгаж 30 хүртэл оноогоор үнэлнэ. Энэхүүшалгалтаар 18 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг тэнцсэнд тооцно. Хөгжлийнбэрхшээлтэй иргэн 9.1.3-т заасан шалгалтад 15 ба түүнээс дээш оноо авсан болдараагийн шалгалтад оролцох эрхтэй.
9.7.Энэ журмын 9.1.1-т заасаншалгалтын үргэлжлэх хугацаа 40 минут, 9.1.2, 9.1.3-т заасан шалгалтын үргэлжлэххугацаа тус бүр 30 минут байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний шалгалтынүргэлжлэх хугацааг тухайн иргэний болон мэргэжлийн байгууллагын саналыгүндэслэн уртасгасан цагаар зохион байгуулж болно.
9.8.Ерөнхий мэдлэг, монгол хэл,бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад тус тус тэнцсэнтохиолдолд Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцно.
9.9.Төрийн жинхэнэ албаны туслахтүшмэлд хамаарах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө энэ журмын удирданзохион байгуулах чадвар, манлайлах чадвар, багаар ажиллах чадварыг шалгах шалгалтыгур чадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагаар шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор үнэлнэ.
9.10.Төрийн жинхэнэ албаныгүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөхдөө энэ журмын 9.2.1-т заасаншалгалтыг сорил болон бодлогоор шалгаж 10 хүртэл оноогоор, 9.2.2-9.2.4-д заасаншалгалтыг сорил болон бодлогоор шалгаж тус бүр 20 хүртэл оноогоор үнэлэх бөгөөдхамгийн өндөр оноо авсан 5 хүртэлх оролцогчоос 9.2.5-9.2.7-д заасан шалгалтыгур чадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагаар шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор үнэлнэ. Нийт авбалзохих оноо 100 байх бөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтадтэнцсэнд тооцно.
9.11.Төрийн байгууллагын төрийнжинхэнэ албан тушаалд хамаарах бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын сул оронтоог нөхөхдөө энэ журмын 9.2.1-9.2.4-д заасан шалгалтыг сорил болон бодлогооршалгаж тус бүр 10 хүртэл оноогоор, 9.2.5-9.2.7-д заасан шалгалтыг ур чадвар/цогц чадамж/-т суурилсан ярилцлагаар шалгаж тус бүр 20 хүртэл оноогоор үнэлнэ. Нийт авбалзохих оноо 100 байх бөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтадтэнцсэнд тооцно.
9.12.Төсвийн шууд захирагчийн сулорон тоог нөхөхдөө энэ журмын 9.2.1-9.2.4-д заасан шалгалтыг сорил болонбодлогоор шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор, 9.2.5-9.2.7-д заасан шалгалтыг урчадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагаар шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор,9.3-т заасан шалгалтыг сорил, албан бичиг, шийдвэрийн төсөл боловсруулах болонярилцлагын аль нэгээр шалгаж 30 хүртэл оноогоор үнэлнэ. Нийт авбал зохих оноо 100 байхбөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно.
9.13.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэжурмын 9.10, 9.11, 9.12-т заасан албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтадоролцвол шалгалтын нийт авбал зохих оноо 100 байх бөгөөд 50 ба түүнээс дээшоноо авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно.
9.14.Хөгжлийн бэрхшээлтэй иргэндэнэ журмын 9.2.5-9.2.7, 9.3.1-9.3.3-т заасан шалгалтын үнэлгээнд давуу байдалолгож болно.
9.15.Ярилцлагын шалгалтын үнэлгээгшалгалтын комиссын гишүүдийн өгсөн онооны дунджаар тооцно. Шалгалтын комиссынгишүүд үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал, түүнээс үүсэн гарах үрдагаврыг бүрэн хариуцна.
9.16.Тус журмын 9.10, 9.11, 9.12-тзаасан албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтад тэнцсэн оролцогч байхгүйбол эрх бүхий байгууллага, албан тушаалтан сонгон шалгаруулалт явуулах захиалгыгхарьяаллын дагуу дахин ирүүлнэ.
9.17.Төрийн тусгай албан тушаалынсул орон тоог төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэниргэдээс нөхөхөд тухайн салбарын онцлогоос хамаарч зайлшгүй шаардлагатай нэмэлтшалгалт (тусгай бэлтгэл, бие бялдрын гэх мэт)-ыг авч болно. Энэхүү шалгалтад"тэнцсэн" эсхүл "тэнцээгүй" гэсэн үнэлгээ өгнө.
9.18.Ярилцлагын шалгалтыг бүхэлд ньвидео эсхүл аудио хэлбэрээр баримтжуулан шалгалтын тайланд хавсаргаж, холбогдоххууль, журмын дагуу архивын нэгж болгон хадгална.
9.19.Хуульд өөрөөр заагаагүй болшалгалтыг мэдээллийн технологийн дэвшилтэт технологи ашиглан зохион байгуулжболно.
Арав.Тайлан хүргүүлэх
10.1.Салбар комисс төрийн албаныерөнхий шалгалтын тайланг ажлын 5 өдөрт багтаан Төв комисст хүргүүлнэ.
10.2.Төв комисс шалгалтын салбаркомиссын тайлан нэгтгэн, шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгүүлэх саналынхамт Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
10.3.Шалгалтын комисс төрийн албанытусгай шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан Зөвлөл,харьяалах Салбар зөвлөлд хүргүүлнэ.
10.4.Шалгалтын тайланд шалгалтынявц, оролцогчдын ирц, үнэлгээний талаар дэлгэрэнгүй тусгана.
Арван нэг.Төрийн жинхэнэ албаны нөөцөдбүртгэх
11.1.Зөвлөл Төв комиссын тайлангхэлэлцэж, хуваарьт ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албанынөөцөд, захиалгат ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийг тухайн орон нутгийн төрийнжинхэнэ албаны нөөцөд тус тус бүртгэх тухай тогтоол гаргана.
11.2.Төрийн жинхэнэ албаны нөөцөдбайх хугацаа 3 жил байх бөгөөд Зөвлөлийн тогтоол гарсан өдрөөс тоологдоно.
11.3.Төрийн үйлчилгээнийбайгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар нэр дэвшинтомилогдож байсан бол Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцно.
11.4.Зөвлөл, Салбар зөвлөл ажилолгогч болон сонирхсон этгээдийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэнхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээллээр хангана.
Арван хоёр. Нэр дэвшүүлэх, томилох
12.1.Зөвлөл, Салбар зөвлөл ньсонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр онооавсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэрдэвшүүлнэ.
12.2.Туслах түшмэлийн албан тушаалдярилцлагын шалгалтын нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэрдэвшүүлнэ.
12.3.Нэр дэвшсэн албан хаагч,иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбарзөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно.
12.4.Нэг албан тушаалд өрсөлдсөноролцогчдын шалгалтын нийт оноо тэнцвэл бүрэлдэхүүн шалгалт тус бүр дээр өндөроноо авсан байдлыг харгалзан дарааллыг тогтооно.
12.5.Томилох эрх бүхий байгууллага,албан тушаалтан төрийн жинхэнэ албанд анх орсон иргэнийг туршилтын хугацаахэрэглэнэ.
12.6.Томилох эрх бүхий байгууллага,албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасанүндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийгЗөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.
12.7.Нэр дэвшигчийг томилохоостатгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгоншалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ.
12.8.Нэр дэвшигчийг томилохоостатгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрхбүхий байгууллага, албан тушаалтанд нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийгдаалгана.
12.9.Нэр дэвшигч өөрийн хүсэлтээртомилогдохоос татгалзсан эсхүл мэдэгдсэн хугацаанаас хойш хүндэтгэн үзэхшалтгаангүйгээр 14 хоног хэтэрсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцсэноролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ.
12.10.Нэр дэвшигчийг томилохоосөмнө Төрийн албаны тухай хуулийн 22.1.5-д тавигдсан сэтгэцийн өвчин,эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг эрүүл мэндийнбайгууллагаас, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д заасанмэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас томилох эрх бүхий байгууллага, албантушаалтан авсан байна.
Арван гурав. Хариуцлага
13.1.Шалгалтад оролцогчийг дараахтохиолдолд танхимаас гаргана:
13.1.1.бусдадболон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;
13.1.2.шалгалтынявцад бусадтай дохио зангаагаар харилцсан, ярилцсан, зөвшөөрөлгүйгээр суудлааорхисон;
13.1.3.шалгалтынүйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлс /гар утас, таблет, ухаалаг цаг болонбусад төхөөрөмж/ ашиглахыг завдах;
13.1.4.шалгалтынүйл ажиллагаанд хяналт тавьж буй ажилтны зохих ёсны шаардлагыг биелүүлээгүй;
13.1.5.шалгалтадөөр хүн орсон бол.
13.2.Энэ журамд заасан болзлыгхангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайноролцогчийн шалгалтыг хүчингүй болгоно.
13.3.Холбогдох хууль, журам зөрчижсонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайнсонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.
Арван дөрөв.Шалгалтын үйлчилгээний зардал
14.1.Ерөнхий шалгалт өгөхтэйхолбогдсон өөрөөс гарах зардал болон шалгалтын үйлчилгээний зардлыг шалгалтадоролцогч хариуцна.
14.2.Шалгалтын үйлчилгээний зардлынхэмжээг Салбар комиссын саналыг үндэслэн Төв комисс тогтоож болно.
14.3.Шалгалтын үйлчилгээний зардлыгзөвхөн шалгалтын үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд нягтлан бодох бүртгэл хөтөлж,шалгалтын тайланд хавсаргаж, архивын нэгж болгон хадгална.
14.4.Салбар комиссын үйлажиллагаатай холбогдож гарах зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгынгазар жил бүрийн төсөвтөө тусгана.
14.5.Шалгалтын комиссын гишүүдийнурамшуулал, үйл ажиллагаа, тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэхэд шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам, агентлаг,төрийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусгана.
---о0о---
Төрийн албаны зөвлөлийн
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн
25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН
ДҮНГИЙН ХУУДАС
Шалгалт өгсөн иргэний:
Регистрийн дугаар: ..................................
Ургийн овог:..................................
Эцэг/эх/-ийн нэр: ..................................
Өөрийн нэр:
Шалгалтөгсөн аймаг, нийслэл: ..................................
№ | Шалгалтын бүрэлдэхүүн | Авбал зохих дээд оноо | Авсан оноо |
1 | Ерөнхий мэдлэг | 40 |
|
2 | Монгол хэл, бичгийн чадвар | 30 |
|
3 | Дүн шинжилгээ хийх чадвар | 30 |
|
Нийт оноо | 100 |
|
20.. оны ...сарын ...-ны өдөр
---о0о---
Төрийн албаны зөвлөлийн
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн
25 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦӨД БҮРТГЭХХҮСНЭГТ
д/д | Иргэний мэдээлэл | Шалгалтын дүн |
| |||||||
Эцэг (эх)-ийн нэр | Өөрийн нэр | Төрсөн огноо | Хүйс | Регистрийн дугаар | Ерөнхий мэдлэг | Монгол хэл, бичгийн чадвар | Дүн шинжилгээ хийх чадвар | Нийт дүн |
| |
| ||||||||||
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
---о0о---
1
Төрийн албаны зөвлөлийн
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн
25 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН
ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС
Сул орон тооны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:…………………………..……………………………
Албан тушаалын нэр:…………………………..………………………………………..………….......................
Албан тушаалын ангилал,зэрэглэл:…………………………..………………………………………..………...
Д/д | Сонгон шалгаруулалтад оролцогчийн | Удирдан зохион байгуулах чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Манлайлах чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Багаар ажиллах чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Нийт оноо /30 хүртэл оноогоор үнэлнэ/ | Дүнтэй танилцсан оролцогчийн гарын үсэг |
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
Шалгалтын комисс:
Дарга: …………………………..…………………………..../ /
Нарийн бичгийндарга: …………………………..…………………………..../ /
Гишүүд: …………………………..…………………………..../ /
…………………………..…………………………..../
/гарын үсэг/ /гарын үсгийн тайлал/
20 ... оны …сарын … -ны өдөр
Төрийн албаны зөвлөлийн
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн
25 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАНТУШААЛЫН
ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС
Сул орон тооны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:…………………………..……………………………
Албантушаалын нэр: …………………………..………………………………………..………….......................
Албантушаалын ангилал, зэрэглэл:…………………………..………………………………………..………...
Д/д | Сонгон шалгаруулалтад оролцогчийн | Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийн үнэлгээ | Дүн шинжилгээ хийх чадварын үнэлгээ /20 хүртэл оноогоор үнэлнэ/ | Асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээ /20 хүртэл оноогоор үнэлнэ/ | Монгол хэлний ярианы болон бичгийн чадварын үнэлгээ /20 хүртэл оноогоор үнэлнэ/ | Удирдан зохион байгуулах чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Манлайлах чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Багаар ажиллах чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Нийт оноо /100 хүртэл оноогоор үнэлнэ/ | Дүнтэй танилцсан оролцогчийн гарын үсэг |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Шалгалтын комисс:
Дарга: …………………………..…………………………..../ /
Нарийн бичгийндарга: …………………………..…………………………..../ /
Гишүүд: …………………………..…………………………..../ /
/гарынүсэг/ /гарынүсгийн тайлал/
20 ... оны …сарын … -ны өдөр
Төрийн албаны зөвлөлийн
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн
25 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ БҮТЦИЙН НЭГЖИЙНУДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН
ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС
Сул орон тооны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:…………………………..……………………………
Албантушаалын нэр: …………………………..………………………………………..………….......................
Албантушаалын ангилал, зэрэглэл:…………………………..………………………………………..………...
Д/д | Сонгон шалгаруулалтад оролцогчийн | Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийн үнэлгээ | Дүн шинжилгээ хийх чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Монгол хэлний ярианы болон бичгийн чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Удирдан зохион байгуулах чадварын үнэлгээ /20 хүртэл оноогоор үнэлнэ/ | Манлайлах чадварын үнэлгээ /20 хүртэл оноогоор үнэлнэ/ | Багаар ажиллах чадварын үнэлгээ /20 хүртэл оноогоор үнэлнэ/ | Нийт оноо /100 хүртэл оноогоор үнэлнэ/ | Дүнтэй танилцсан оролцогчийн гарын үсэг |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Шалгалтын комисс:
Дарга: …………………………..…………………………..../ /
Нарийн бичгийндарга: …………………………..…………………………..../ /
Гишүүд: …………………………..…………………………..../ /
/гарын үсэг/ /гарынүсгийн тайлал/
20 ... оны …сарын … -ны өдөр
Төрийн албаны зөвлөлийн
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн
25 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт
ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН СОНГОНШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГИЙН ХУУДАС
Сул орон тооны захиалга ирүүлсэн байгууллагын нэр:…………………………..……………………………
Албантушаалын нэр: …………………………..………………………………………..…………........................
Албантушаалын ангилал, зэрэглэл:…………………………..………………………………………..………...
Д/д | Сонгон шалгаруулалтад оролцогчийн | Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэгийн үнэлгээ | Дүн шинжилгээ хийх чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Монгол хэлний ярианы болон бичгийн чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Удирдан зохион байгуулах чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Манлайлах чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Багаар ажиллах чадварын үнэлгээ /10 хүртэл оноогоор үнэлнэ/ | Төсөв, санхүү хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чадварын үнэлгээ /30 хүртэл оноогоор үнэлнэ/ | Нийт оноо /100 хүртэл оноогоор үнэлнэ/ | Дүнтэй танилцсан оролцогчийн гарын үсэг |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Шалгалтын комисс:
Дарга: …………………………..…………………………..../ /
Нарийн бичгийндарга: …………………………..…………………………..../ /
Гишүүд: …………………………..…………………………..../ /
/гарын үсэг/ /гарын үсгийн тайлал/
20 ... оны …сарын … -ны өдөр
1
[1] Шинээр бийболсон орон тоог сул орон тоонд тооцно.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооны тогтоол шийдвэр,
тайлан мэдээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтан: Э.Тулгаа
Утас: 89884944
Цахим хаяг: tulgaa8808@yahoo.com
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.