Мэдээ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан  журмын 3.2.9, 3.2.10, 3.2.11-т тус тус  заасны дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулах шалгалтыг тавдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Энэ шалгалтад найман спортын холбоодын 21 дасгалжуулагч материал ирүүлсэнээс зургаан спорт холбоо (чөлөөт бөх, таеквондо, бокс, хөнгөн атлетик, пара хөнгөн атлетик, дугуй, )-ны 10 дасгалжуулагч дасгалжуулалтын онол, гадаад хэл (англи хэл), мэдээллийн технологи, спортын шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэг, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний сорил, судалгааны үр дүнд анализ хийх, сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, төлөвлөгөөнд тусган ашиглах, өрсөлдөгчийн судалгаа хийх өндөр чадвартай байх зэрэг чиглэлээр шалгалтаа өглөө. Үлдсэн 11 дасгалжуулагч олон улсын тэмцээн уралдаанд оролцож буй бөгөөд бүртгэл баталгаажсан тул шалгалтаа нөхөн өгөх боломжтой. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.