Мэдээ

“ХАНДИВ ДЭМЖЛЭГИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТУУД, ХЯЗГААРЛЛАЛТУУД” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“ХАНДИВ ДЭМЖЛЭГИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТУУД, ХЯЗГААРЛЛАЛТУУД” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Мэдээ, мэдээлэл

Биеийн тамир, спортын улсын хороо 2024 оныг “Байгууллагын шударга байдлын үнэлгээг нэмэгдүүлэх төлөвлөгөө”-г батлан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран ажиллаж байгаа билээ. Тэгвэл АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, комиссар Ж.Мөнхжаргал нар өнөөдөр Биеийн тамир, спортын салбарын түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан "ХАНДИВ ДЭМЖЛЭГИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТУУД, ХЯЗГААРЛАЛТУУД" сэдвийн хүрээнд БТСУХ-ны удирдлагын багт сургалт зохион байгуулав.

Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 690 хууль бий. Үүний 10 хувь буюу 40-өөд хуулинд “Хандив”-тай холбоотой зохицуулалттай бөгөөд эдгээр хуулийн 37 нь хандив авахыг зөвшөөрсөн бол гурав нь хандив авахыг хориглосон хууль байгааг сургалтаар танилцуулаа.

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд “Хандив” авахтай холбогдсон хязгаарлалт, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Тусламжийн орлого, түүгээр санхүүжих зарлага” гэдгийг тодорхойлсон бөгөөд “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авах тусламж, хандив” нь тусламжийн орлогын нэг хэлбэр юм. Харин энэ хандив, тусламжийг зөвхөн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллага, батлагдсан төсвийнхөө 50 хувь хүртэлх хэмжээгээр хүлээн авч болох талаар мэдээлэл өгч санал солилцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.