МОНГОЛ УЛСЫН САЙД, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГЫН 2023 ОНЫ А/22 ДУГААР ТУШААЛААР БАТЛАГДСАН “ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН 2.9, 3.1-д ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ СПОРТЫН ХОЛБООД НЬ ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН 2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГААС ӨМНӨ БТСУХ-НД ИРҮҮЛНЭ ҮҮ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД:
- Нэр дэвшүүлэх тухай үндэслэл бүхий холбооны хүсэлт
- Олон Улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж
- Спортын холбооны дүрэм
- Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.3.6-д заасны дагуу холбооны Удирдах зөвлөлөөс баталсан тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн ёс зүйн дүрэм
- Холбогдох хуульд заасан үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн хувь /сүүлийн 2 жилээр аудит хийгдсэн/
- Энэ журмын 3.1.11-3.1.15-д заасан дүрэм, бүртгэл мэдээлэл, дүгнэлт, Удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөх эрх бүхий этгээдийн нэрс
- Спортын холбооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, засаглалын бүтэц, ил тод байдлын баталгаа, холбооны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийн бодлогын баримт
Журмын дэлгэрэнгүйг: sport.gov.mn хаягаар эсвэл БТСУХ-ны ҮШББХХ-ээс авна уу.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.