Мэдээ

Б.БААСАНХҮҮ ИХ ДУУЛГААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Б.БААСАНХҮҮ ИХ ДУУЛГААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Мэдээ, мэдээлэл
Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болж байна. Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглож байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шигшээ барилдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Туркийн бөхийг нэмэлт цагт торгуулиар ялсанаар алтан медаль хүртлээ. Түүний Их дуулгын анхны түрүү юм. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба саяхан Ази тивийн дэвжээнээс алтан медаль хүртсэн билээ. Удахгүй дэвжээнд 57 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө гавьяат тамирчин Л.Энхрийлэн барилдах юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.