Мэдээ

Монголын үндэсний паралимпын хороо болон Монгол-Францын төвөөс явуулж буй зохион бичлэгийн уралдаан

Монголын үндэсний паралимпын хороо болон Монгол-Францын төвөөс явуулж буй зохион бичлэгийн уралдаан
Мэдээ, мэдээлэл
Зорилго: Энэхүү уралдаан нь “Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмыг тохиолдуулан “Пара спорт миний амьдралд” сэдвийн хүрээнд паралимпын тамирчид, дасгалжуулагчдын дунд зохион байгуулж байгуулж буй зохион бичлэгийн уралдаан юм. Энэхүү уралдаан нь паралимпын тамирчдад туршлага, сорилт, ялалт, урам зоригоо хуваалцах боломжоор хангах, тэдний амжилтын түүхийг сурталчлах, үндэсний хэмжээнд үлгэр дууриалал болгож, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Сэдэв: “Парис-2024: Пара спорт миний амьдралд”
Тавигдах шаардлага: Тэмцээнд паралимпын тамирчид, дасгалжуулагчид оролцох боломжтой.
Илгээх удирдамж:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь зөвхөн оролцогчийн бүтээсэн эх болон хэвлэгдээгүй бүтээл байх байх.
Оролцогч бүр зөвхөн нэг бүтээл илгээх
Бүтээлд оролцогчийн товч намтарыг хавсаргана.
Уралдаанд ирүүлэх материалыг заасан хугацаанд afob.paris2024@gmail.com хаягаар илгээнэ.
Формат ба урт:
Бүтээл нь 500 үгнээс хэтрэхгүй байх
Үсгийн фонт нь Arial, 12-аар бичигдсэн байх
Шалгуур үзүүлэлт:
1. Өгүүллийн өвөрмөц байдал, бүтээлч байдал.
2. Нөлөөлөх чадвар, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл.
3. Өгүүллийн илэрхийлэх байдал нь тодорхой, уялдаа холбоо сайтай байх
4. Паралимпизмын үнэ цэнийг сурталчлах
Шагнал: Эхний гурван байрыг шалгаруулж, өргөмжлөл, Мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлс гардуулна.
Хугацаа: Илгээх эцсийн хугацаа: 2024.05.17
Ялагчдыг зарлах: 2024.06.08
Эрх ба зөвшөөрөл: 1. Оролцогчид мэдүүлгээ ирүүлснээр Монгол-Францын төв болон Монголын Үндэсний Паралимпын Хороо өөрсдийн түүхийг сурталчилгаа болон боловсролын зорилгоор ашиглах эрхийг олгоно.
2. Оролцогчид өөрсдийн бүтээлийн зохиогчийн эрхийг хадгална.
Хаяг: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, Спортын төв ордон Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Улаанбаатар, Монгол Улс Утас: 99292399 Цахим хаяг: tungaaj0910@gmail.com
МОНГОЛ-ФРАНЦЫН ТӨВ Сүхбаатарын талбайн зүүн талд, Их сургуулийн гудамж Ханбогд Кашимер барилгын 5 давхарт Утас: 11 351914, Цахим хаяг: afob.paris2024@gmail.com
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.