
Багануур дүүргийн аварга шалгаруулах сургуулийн өмнөх боловсролын байгууллагын "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн тэмцээн БТСХ-нд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 8 цэцэрлэгийн 240 хүүхэд оролцож авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

I байр 138-р цэцэрлэг

II байр 142-р цэцэрлэг

III байр 193-р цэцэрлэгийн баг тамирчид тус тус эзэлсэн бол Өхөөрдөм номинацид 241-р цэцэрлэг, Үзэгчийн таашаал хүртсэн номинацид 139-р
цэцэрлэгийн баг тамирчид шалгарлаа.
I болон II байранд шалгарсан баг Багануур дүүргээ төлөөлөн Нийслэлийн "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн тэмцээн оролцоно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.