Мэдээ

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Цаг үеийн мэдээ

🔰XVII жарны "ХИЛЭНТ ЭХ" хэмээх модон Луу жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
🔰Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр Багануур дүүргийн ахлах засуул М.Хуягбаатар Улсын дэд засуулаар, Цоллооч засуул Ц.Тогтохжаргал Улсын дэд засуулаар, гарын даа Э.Батбаяр Улсын дэд гарын даагаар өргөмжилж цол зэргийг олголоо.
🔰Мөн Пауэрлифтингийн тамирчин спортын мастер Н.Наранзаяа, спортын мастер Б.Цэнгүүн нарыг МЗХолбооны “Тэргүүний залуу” алтан медалиар тус тус шагнаж шагналыг гардуулсан юм.
👉Улс, Аймаг, сумын цолтой хүчит 32 бөх барилдсанаас:
🥇Төв аймгийн Сүмбэр сумын харьяат Алдар спортын хороо, Билэг Жонон ХХК, Дүнжингарав дэвжээний бөх Улсын Начин Г.Ганжад түрүүлж,
🥈Увс аймгийн Давст сумын харьяат Увс нуур дэвжээний бөх Аймгийн Арслан Э.Мөнх-Эрдэнэ үзүүрлэсэн бол
🥉Их шөвгийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Алдар спортын хороо, Зэвсэгт хүчний 119-р анги, Янгир хайрхан ХХК, Дүнжингарав дэвжээний бөх П.Эрхэмжаргал,
🥉Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх Аймгийн залуу Арслан М.Цэрэн нар шөвгөрлөө.
👉7-9 насны ангилалд:
🥇Түрүү бөх Г.Очир-Эрдэнэ
🥈Үзүүр бөх М.Онон
🥉Их шөвгийн дөрөвт Г.Мөнхдорж
🥉Их шөвгийн дөрөвт О.Бямба-Очир
👉10-12 насны ангилалд:
🥇Түрүү бөх Г.Ананд
🥈Үзүүр бөх Г.Арвин-Эрдэнэ
🥉Их шөвгийн дөрөвт Д.Батбилэг
🥉Их шөвгийн дөрөвт Д.Адъяа
👉Үндэсний Сурын харвааны Насанд хүрэгчдийн ангилалд:
🥇1-р байр Багануур ХК С.Болдхүү
🥈2-р байр Багануур ХК Л.Энхмөнх
🥉3-р байр Багануур дүүргийн сурын холбоо Б.Жаргалсайхан
4-р байр Мон-Маг ХХК Г.Баярсайхан
5-р байр ЦДҮС ТӨХК Г.Ариунболд
👉Үндэсний Сурын харваа өсвөр үеийн ангилалд:
1-р байр БЦС-ийн сурагч Ө.Номин-Эрдэнэ
2-р байр ГГЦС-ийн сурагч Ц.Минжинсор
3-р байр ОЭЦС-ийн сурагч Д.Шинэцэцэг
👉Шагайн харвааны төрөлд:
1-р байр Аймгийн Гоц мэргэн Д.Нямдалай ахлагчтай баг
2-р байр Аймгийн гоц мэргэн Д.Батсайхан ахлагчтай баг
3-р байр Залуу харваач Ч.Нямзаяа ахлагчтай баг тамирчид тус тус тэргүүллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.