Мэдээ

АХМАД ТАМИРЧДЫН СПОРТЫН 2 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АХМАД ТАМИРЧДЫН  СПОРТЫН 2 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цаг үеийн мэдээлэл
Багануур дүүргийн ахмадын хороо, Биеийн тамир спорт хороотой хамтран XVII Жарны Хилэнт эх хэмээх луу жилийг угтсан ахмад тамирчдын спортын 2 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
2024.01.25-ны өдөр зохион байгуулагдсан Ширээний шагайн тэмцээнд 4 хорооны нийт 56 ахмад тамирчид оролцсоноос:
Эрэгтэй багийн дүнгээр:
1-р байр – 457 оноогоор О.Галсандорж ахлагчтай, 5-р хороо
2-р байр - 402 оноогоор Н.Оджав ахлагчтай, 4-р хороо
3-р байр – 364 оноогоор Г.Галбадрах ахлагчтай, 1-р хороо
Эмэгтэй багийн дүнгээр:
1-р байр – 478 оноогоор Г.Бадамханд ахлагчтай, 5-р хороо
2-р байр – 304 оноогоор Л.Цэцгээ ахлагчтай, 1-р хороо
3-р байр – 288 оноогоор Д.Баасанжав ахлагчтай, 4-р хороо тус тус эзэлсэн бол
2024.01.28-ны өдөр зохион байгуулагдсан Софт волейболын тэмцээнд 4 хорооны 13 холимог баг нийт 78 ахмад тамирчид оролцсоноос:
"В" ангилалд
1-р байр – 1-р хороо /найзууд/
2-р байр - 4-р хороо
"С" ангилалд
1-р байр – 1-р хороо
2-р байр - 3-р хороо /Эвсэг/
"D" ангилалд
1-р байр – 3-р хороо /Нөхөрлөл/
2-р байр - ШШГБайгууллага /Шонхор/
3-р байр - 3-р хороо /Залуус/
"Е" ангилалд
1-р байр – 5-р хороо
2-р байр - 3-р хороо /Цоглог/
3-р байр - 4-р хороо /Авхаалж/ багийн тамирчид тус тус эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэн спортын өндөр амжилт хүсье!!!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.