Мэдээ

Багануур дүүргийн "Төр Монгол" шатрын клубийн Ц.Батболд дасгалжуулагчтай шатарчдад баяр хүргэж, амжилт хүсье

Багануур дүүргийн "Төр Монгол" шатрын клубийн Ц.Батболд дасгалжуулагчтай шатарчдад баяр хүргэж, амжилт хүсье
Мэдээ, мэдээлэл
Италийн Монтесильвано хотноо 14, 16, 18 насны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Багануурын дүүргийн "Төр Монгол" шатрын клуб Цэрэндэжидийн Батболд дасгалжуулагчтай шатарчин Баярсайханы ХУЛАН чансаагаа +188 өсгөж Олон улсын шатрын холбооны дэд мастер цолоо баталгаажууллаа .
Оман улсын Мускат хотноо 2023.11. 01-11 хооронд зохиогдсон сонирхогчдын ДАШТ-нд "Төр Монгол" шатрын клубийн анхны шавь нарын нэг Норовсамбуугийн Бадамханд Сонирхогчдын Дэлхийн аварга хэмээх эрхэм цолны эзэн болсон билээ.
Мөн 2023.12.12-22-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдах Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Багануур дүүргийн дараах Шатарчид оролцохоор бэлтгэл хангаж байна.
Үүнд:
8 нас охид Д.Мөнх-Аялгуу, хөвгүүд Н.Бишрэлт,
10 нас хөвгүүд Э.Энхтөгс ,
12 нас хөвгүүд Б.Бүтэнбаяр, А.Анхбаяр нар юм.
Тамирчдадаа болон багш дасгалжуулагчдаа удахгүй болох ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье!!!
Хараа нь хурц нүүдэл нь мэргэн байх болтугай🥰😍

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.