Мэдээ

Үндэсний бөхийн бага насны Улсын аварга шалгаруулах барилдаанд Багануур дүүргийн тамирчид амжилттай оролцоод ирлээ

Үндэсний бөхийн бага насны Улсын аварга шалгаруулах барилдаанд Багануур дүүргийн тамирчид амжилттай оролцоод ирлээ
Мэдээ, мэдээлэл
Аймгийн Арслан Ж.Дорждэрэм агсны нэрэмжит Үндэсний бөхийн бага насны Улсын аварга шалгаруулах барилдаан 10.18-ны өдөр "Сүлд" спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа . Барилдаанд 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн 540 орчим өсвөрийн шилдгүүд 5-н насны ангилалд уран мэхийг уралдуулан өрсөлдлөө.
Багануур дүүргээс 15 өсвөрийн бөхчүүд барилдсанаас
8-9 насны ангилалд 104 хүүхэд барилдаж Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч Д.Батбилэг үзүүрлэн мөнгөн медаль, Б.Билгүүн шөвгөрч хүрэл медаль
14-15 насны ангилалд 121 хүүхэд барилдаж Боловсрол цогцолбор сургуулийн сурагч Д.Өсөхбаяр 7-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.
Тэмцээнд амжилттай оролцоход гүн туслалцаа үзүүлсэн эцэх эх, дасгалжуулагч багш болон хүүхдүүдэд баяр хүргэе.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.