Мэдээ

Багануур дүүргийн БТСХороо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах "САГСАН БӨМБӨГ"-ийн тэмцээн зохион байгуулагдлаа

Багануур дүүргийн БТСХороо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах "САГСАН БӨМБӨГ"-ийн тэмцээн зохион байгуулагдлаа
Мэдээ, мэдээлэл
🏀Багануур дүүргийн биеийн тамир, спортын хороо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах "САГСАН БӨМБӨГ"-ийн тэмцээн 2023.10.14-ний өдөр БТСХ-ны "А" зааланд зохион байгуулагдсан.
🏀Тэмцээнд эрэгтэй 12 баг, эмэгтэй 5 баг нийт 17 баг оролцож авхаалж самбай, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс
🏀Эрэгтэй
I байр Б.Пүрэвсүрэн ахлагчтай ЦДҮС ТӨХК ЗӨБСалбарын баг,
II байр П.Энхбат ахлагчтай Багануур ХК-ний Уулын 2-р хэсгийн баг
III байр Б.Наранболд ахлагчтай Багануур ХК-ийн баг тамирчид
🏀Эмэгтэй
I байр Б.Ганчулуун ахлагчтай ЦДҮС ТӨХК ЗӨБСалбарын баг,
II байр Ч.Туяа ахлагчтай 427-р нээлттэй, хаалттай хорих ангийн баг
III байр Ё.Цэндсүрэн ахлагчтай Багануур ХК-ийн баг эзэлсэн амжилт үзүүллээ.
🏀Тэмцээнд өрсөлдсөн болон амжилт үзүүлсэн баг тамирчдадаа баяр хүргэн цаашдын спортын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.