Мэдээ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИД ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО

БАГАНУУР ДҮҮРГИЙН ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИД ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО
Мэдээ, мэдээлэл
2023 оны Дэлхийн аварга шалгаруулах Пауэрлифтингийн мастерийн тэмцээн 10.08-15-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд 39 орны 430 тамирчид өрсөлдсөнөөс Багануур дүүргээ төлөөлөн оролцсон 4 тамирчин амжилтай оролцоод ирлээ.
1. ОУХМ Д.Отгонбаатар +120кг жинд Equipment төрөлд
суулт-мөнгө, шахалт-хүрэл нийлбэр дүнгээр хүрэл медаль
2. СМ У.Батбаяр -120кг жинд Equipment төрөлд
суулт-хүрэл медаль
3. СМ Н.Баяржаргал -84кг жинд Equipment төрөлд
шахалт-алт, суулт-мөнгө, таталт-хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль
4. ОУХМ Д.Батсайхан -74кг жинд Classic төрөлд
суулт-алт, таталт-мөнгө, шахалт-хүрэл нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Нөр их хүч хөдөлмөр, цаг зав, хичээл зүтгэлээр бэлтгэл сургуулилтаа ханган оролцож Монгол Улс, Багануур дүүргийнхээ нэрийг гарган медалийн тоогоо дэлхийн медалиар нэмсэн тамирчдадаа баяр хүргэн цаашдын спортын уралдаан тэмцээнд нь улам их амжилт хүсье.💪🥰👏

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.