Мэдээ

Багануур дүүргийн "Спорт явган аялал"-ын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Багануур дүүргийн "Спорт явган аялал"-ын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Цаг үеийн мэдээ
Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах "Спорт явган аялал"-ын тэмцээн 2023.09.23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд ШШГХ, 131-р цэцэрлэг, Багануур ус ААТҮХ, 0252-р анги,193-р цэцэрлэг, Гүн галуутай цогцолбор сургууль, Цагдаагийн хэлтэс, 138-р цэцэрлэг зэрэг 8 байгууллагуудаас бүрдсэн 6 баг бороо хур, нар салхи тэгширсэн байгалийн сайханд 2 өдөр авхаалж самбай , хурд хүч, тэвчээр хатуужил, ур чадвараа сорин өрсөлдлөө.
"Спорт явган аялал"-ын 4 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр
I байр Гүн галуутай цогцолбор сургуулийн П.Батчимэг ахлагчтай GG HIKING Баг, 🏆
II байр Цагдаагийн хэлтсийн Н.Ганчулуун ахлагчтай ШОНХРУУД баг
III байр 138-р цэцэрлэгийн П.Энх-Өрнөх ахлагчтай СОНИУЧХАН баг эзэлсэн амжилт үзүүллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.