Мэдээ

МТОХ-ны баг тамирчид Тусгай Олимпын Зүүн Азийн Бүсийн Бочигийн АШТ-нд амжилттай оролцоод ирлээ.

МТОХ-ны баг тамирчид Тусгай Олимпын Зүүн Азийн Бүсийн Бочигийн АШТ-нд  амжилттай оролцоод ирлээ.
Цаг үеийн мэдээ
Зүүн Азийн Бүсийн БОЧИГИЙН аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 9 дүгээр сарын 02–07-ны өдрүүдэд БНХАУ-ын Конконгд зохион байгуулагдлаа.
Монголын тусгай Олимпын хорооны тоглогчдоос бүрдсэн эрэгтэй-5 , эмэгтэй-5, дасгалжуулагч багш-2, албаны хүн-1, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцлоо.
Тус тэмцээний дасгалжуулагч багшаар Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори "БОЛОВСРОЛ" цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Отгонсүрэн ажиллаж, баг тамирчид 8 орны 80 гаруй тамирчидтай 4 төрлөөр өрсөлдөж, алт 2, мөнгө 8, хүрэл 5, нийт 15 медалийн эзэн болсон байна. 👏👏👏
Ш.Отгонсүрэн багшдаа болон тэмцээний баг бүрэлдэхүүнд баяр хүргэе.🥰

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.