Мэдээ

Багануур дүүргийн Ахмадын хорооноос Олон Улсын ахмадын баярын өдрийг угтан “Спорт бидний бахархал” спортын тэмцээн зохион байгууллаа.

Багануур дүүргийн Ахмадын хорооноос Олон Улсын ахмадын баярын өдрийг угтан “Спорт бидний бахархал” спортын тэмцээн зохион байгууллаа.
Мэдээ, мэдээлэл
Багануур дүүргийн Ахмадын хорооноос Олон Улсын ахмадын баярын өдрийг угтан “Спорт бидний бахархал” дөрвөн төрөлт спортын тэмцээнийг 2023.09.07-2023.09.08-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээнд таван хорооны нийт 96 ахмадууд Софт волейбол, Ширээний теннис, Буухиа, Граунт гольф зэрэг 4 төрлийн тэмцээнд авхаалж, самбай, ур чадвараа сорин өрсөлдөж
ТЭРГҮҮН БАЙР, шилжин явах цомын эзнээр Ч.Батжаргал ахлагчтай 3-р хорооны баг тамирчид /9 алт, 10 мөнгө, 1 хүрэл/
ХОЁРДУГААР БАЙР Г.Бадамханд ахлагчтай 5-р хорооны баг тамирчид /7 алт, 1 мөнгө, 12 хүрэл медаль /
ГУТГААР БАЙР Х.Оргодол ахлагчтай 1-р хорооны баг тамирчид /4 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль/ тус тус шалгарлаа.

Тэмцээнүүдэд идэвхтэй оролцон, биеийн дархлаагаа дэмжиж, спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй Ахмадуудаа баярын мэнд хүргэн эрүүл энхийг хүсэн ерөөе!!!

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.