Мэдээ

“УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🎀“УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК”-ИЙН ТЭМЦЭЭНД 138-Р ЦЭЦЭРЛЭГ ТЭРГҮҮЛЛЭЭ
🏵 Цэцэрлэгийн хүүхдүүдийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн өнөөдөр /2023.04.26/ зохион байгуулагдаж 5 цэцэрлэгийн 150 гаруй хүүхдүүд авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
🏵 Тэмцээний шүүгчээр:
Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУ-ын шүүгч, ОУХ-ны мастер Г.Ерөөлбат,
Монголын гимнастикийн холбооны техникийн хорооны дарга спортын мастер, ОУ-ын шүүгч Д.Түмэнтөгс,
Монголын гимнастикийн холбооны итгэмжлэгдсэн шүүгч ОУХМ Ж.Чулуунцэцэг нар шүүн явуулсан юм.

🥇1-р байр 138-р цэцэрлэг
🥈2-р байр 139-р цэцэрлэг
🥉3-р байр 241-р цэцэрлэгийн хүүхэд багачууд тус тус шалгарлаа.
🌺 Хамтач багаар 194-р цэцэрлэг,
🌺 Үзэгчдийн таашаал хүртсэн багаар 132-р цэцэрлэг тус тус тодорлоо.

БЯЦХАН ТАМИРЧДАДАА СПОРТЫН ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ
👧🧒👧🧒👧🧒

Хавсралт зураг


Хавсралт видео

Нэр Видео
Видео Аудио сонсох

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.