Мэдээ

Багануур дүүргийн хувиараа бизнесс эрхлэгчдийн дунд анхдугаар нөхөрсөг тэмцээн боллоо

Багануур дүүргийн хувиараа бизнесс эрхлэгчдийн дунд анхдугаар нөхөрсөг тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Тэмцээн спортын 3 төрлөөр 12 багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир, ИТХ-ын дарга Т.Отгонболд, ЗДТГ-ын дарга Баттүшиг болон хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд үг хэллээ.
Энэ үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Жуух, Баярын бичгээр 20 иргэнийг шагнаж урамшуулсан юм.
Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс АНУ-д олон улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээ авсан Сорхугтани хамтлагт 500.000 төгрөгийг хандивлалаа.
🎯ДАРТСЫН ТӨРӨЛД
1-р байр: Гэр хүрээ баг
2-р байр: Найзууд баг
3-р байр: Монрубин ХХК-ийн баг
🎳БОУЛИНГИЙН ТӨРӨЛД
1-р байр: Монрубин ХХК баг
2-р байр: Хишиг уул ХК-ийн баг
3-р байр: Найзууд баг
🏐ГАР БӨМБӨГИЙН ТӨРӨЛД
1-р байр: Симба баг
2-р байр: Хишиг уул ХК-ийн баг
3-р байр: Найзууд баг
🎯🎳🏐НИЙЛБЭР ДҮНГЭЭР
1-р байр: Найзууд баг
2-р байр: Симба баг
3-р байр: Хишиг уул ХК-ийн баг тамирчид тус тус байр эзэллээ.
БАГАНУУР ДҮҮРГИЙНХЭЭ НИЙТ ХУВИЙН ХЭВШЛИЙН БАГ ТАМИРЧИДДАА СПОРТЫН ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.