Мэдээ

Улаанбаатар лиг волейболын шигшээн тэмцээнээс Багануур дүүргийн тамирчдын амжилт үргэлжилсээр

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын ХI удаагийн тэмцээний хаалтын ажиллагаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спортын цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
Дунд, ахлах насны ангилалаар 3 үе шаттай зохион байгуулагдсан энэхүү 11 дэх удагийн лигийн тэмцээний нэг, хоёр дугаар шатуудад 190 сургуулийн 940 багийн 32,000 сурагч оролцсон бол сүүлийн шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгаран хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Дунд насны хөвгүүдийн ангилалд:
1-р байранд: БЗД-ийн 21 дүгээр сургууль;
2-р байранд: БГД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль;
3-р байранд: БНД-ийн “Гүн галуутай” цогцолбор сургууль;
4-р байранд: СХД-ийн “Хөгжил” цогцолбор сургууль
“Шилдэг эрэгтэй хамгаалагч”-аар БНД-ийн “Гүн галуутай” ЦС-ийн сурагч Б.Мөнгөнхуяг;
Ахлах насны хөвгүүдийн ангилалд:
1-р байранд: БГД-ийн “Шинэ эрин” цогцолбор сургууль;
2-р байранд: БНД-ийн “Оюуны эрин” цогцолбор сургууль;
3-р байранд: ХУД-ийн 115 дугаар сургууль;
4-р байранд: ХУД-ийн “Аварга” сургууль
“Шилдэг эрэгтэй холбогч”-оор Багануур дүүргийн "Оюуны эрин" цогцолбор сургуулийн сурагч О.Балжинням;
ЭНЭХҮҮ ЛИГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БАГАНУУР ДҮҮРГИЙНХЭЭ НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨСӨН СУРАГЧ-ТАМИРЧИДДАА СУРЛАГА - СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ!!!!!

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.