Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын дунд "АЛСЫН ХАРАА-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-ын салбарын зорилго, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлого төлөвлөлт, тайлагналт, хэрэгжилтэд, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох сургалтыг дөрөвдүгээр сарын 04-05-ны өдрүүдэд "Удирдлагын академи"-ийн сургалтын танхимд хоёр өдөр зохион байгуулж байна. Сургалтад 10 аймаг, 5 дүүргийн 70 гаруй албан хаагчид хамрагдаж байгаа бол дараагийн сургалтад 11 аймаг, 4 дүүрэг, нийслэлийн биеийн тамир, спортын газар хороодын албан хаагчид дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд хамрагдах болно.
Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, БТСУХорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Баттулга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга М.Тэмүүжин нар оролцлоо.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.