Мэдээ

Софт волейболын улсын аварга Багануур дүүрэгт

    Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хороо, Монголын Софт волейболын холбоо, Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Багануур дүүргийн Ахмадын хороо хамтран Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2023 оны 03 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд софт волейболын эмэгтэй багийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээнд 10 аймаг, 6 дүүргийн 50 багийн 250 орчим тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн 6 насны ангиллаар зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 03 дугаар сарын 11-ний өдөр болж энэ үеэр "Спортын алдар" одон, "Хүндэт өргөмжлөл"-өөр нэр бүхий ахмад тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийг шагнаж урамшууллаа.
40-44 насны ангилалд:
1-р байр Хилчин- Т. Золзаяа ахлагчтай баг
2-р байр Багануур- Ё.Цэндсүрэн ахлагчтай баг
3-р байр Говьсүмбэр- Н.Дариймаа ахлагчтай баг
45-49 насны ангилалд:
1-р байр Хилчин- Х.Номондарь ахлагчтай баг
2-р байр Цагдаа -Г.Бумчинсүрэн ахлагчтай баг
3-р байр Багануур- Б.Амарзаяа ахлагчтай баг тамирчид нас насны ангилалдаа тэргүүлж, нээлтийн үеэр шагналыг гардуулсан юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.