Мэдээ

"ЭРҮҮЛ АГААР-ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН" БҮХ НИЙТИЙН ӨВЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ЭРҮҮЛ АГААР-ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН" БҮХ НИЙТИЙН ӨВЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Мэдээ, мэдээлэл
    Уламжлал болон зохион байгуулагддаг "Өвлийн өдөрлөг" арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Балжинням, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа болон БААН-ийн удирдлагууд оролцлоо. Энэ удаагийн арга хэмжээнд 24 БААН-ийн 441 ажилтан, алба хаагчид тус тэмцээн уралдаанд идэвхтэй хамрагдсан юм. "Эрүүл агаар идэвхтэй хөдөлгөөн" сэдэвт бүх нийтийн өвлийн өдөрлөгийн үеэр цасны сумо, олс таталт, хөгжөөнт буухиа болон бүжгийн тэмцээнийг зохион байгууллаа. Тодруулбал:
Олс таталтын төрөлд:
1-р байр Э.Батбаяр ахлагчтай Цагдаагийн хэлтсийн баг тамирчид
2-р байр Г.Пүрэвбаатар ахлагчтай Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид
3-р байр Ж.Амгаланбаатар ахлагчтай Багануур сувилалын баг тамирчид
Хөгжөөнт буухиа төрөлд:
1-р байр Цагдаагийн хэлтсийн баг тамирчид
2-р байр 193-р цэцэрлэгийн баг тамирчид
3-р байр Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид
Цасны сумо эрэгтэй төрөлд:
1-р байр Цагдаагийн хэлтсийн тамирчин Э.Батбаяр
2-р байр ЗДТГазрын тамирчин Ю.Баян-Очир
3-р байр ХЦ-ийн 0252-р ангийн тамирчин Э.Оргилболд
Цасны сумо эмэгтэй төрөлд:
1-р байр Багануур тохижилт ОНААТҮГазрын тамирчин Б.Батдулам
2-р байр ОБХэлтсийн тамирчин С.Болормаа
3-р байр ГГЦСургуулийн тамирчин Ж.Оюунмэнд
Бүжгийн төрөлд:
1-р байр Багануур тохижилт ОНӨААТҮГазрын баг
2-р байр ХЦ-ийн 0252-р ангийн баг
3-р байр Цагдаагийн хэлтсийн багууд тус тус тэмцээн уралдаанд тэргүүллээ.
Энэ удаагийн үйл ажиллагаанд хамтран ажилласан Улаан Загалмайн хорооны хамт олонд баярлалаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.