Мэдээ

Спортын холбоо, клубүүдийн уулзалтыг зохион байгууллаа

🔰Дүүргийн удирдлагууд үйл ажиллагаа явуулж буй спортын холбоо, салбар зөвлөл, клубийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад 30 холбоо, салбар зөвлөл, клубийн 37 төлөөлөл ирсэн юм.
🔰Уулзалтын эхэнд "2023 онд зохион байгуулагдах УАШТэмцээний төлөвлөгөө", БТСХорооны 40 жилийн ойн нэрэмжит тэмцээн, Спортын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт болон цаашид хийгдэх хөрөнгө оруулалт"-ын талаарх мэдээллийг хүргэлээ.
🔰Ирсэн төлөөллүүд спортын салбарт тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх талаар саналаа илэрхийлсэн юм. Тодруулбал:
🔰Энэ онд зохион байгуулагдах албан ёсны тэмцээн уралдааны хуваарийг холбоо, клубүүдэд мэдээлдэг байх, Спортын хууль, эрх зүйн талаар мэдээллийг тамирчдад өгдөг байх, спортын төрлийг нэмэгдүүлэх, Гадна спортын талбайг стандартад шилжүүлж, зарим гадаа талбайг өөр спортын талбай болгож, тохижуулах зэрэг санал хүсэлтийг илэрхийллээ.
🔰Мөн спортын холбоо, клубүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, дээд шатны байгууллагад бүртгүүлж, албажуулах ажлуудыг зохион байгуулахаар боллоо.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.