Мэдээ

Хөгжөөн дэмжигч тамирчдын улсын аварга шалгаруулах V тэмцээн болж өндөрлөлөө

Хөгжөөн дэмжигч тамирчдын улсын аварга шалгаруулах V тэмцээн болж өндөрлөлөө
Мэдээ, мэдээлэл
БАГАНУУРЫН ХҮҮХДҮҮД ШИЛДЭГЭЭР ТОДОРЛОО

🇲🇳
Хөгжөөн дэмжигч тамирчдын улсын аварга шалгаруулах V тэмцээн УБ хотын UG Arena төвд өчигдөр зохион байгуулагдаж, 1219 тамирчин, 78 дасгалжуулагч, 112 үзүүлбэрээр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Энэхүү тэмцээнд Багануур дүүргээ төлөөлөн Гүнгалуутай цогцолбор сургуулийн багш
Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай Сорхугтани хамтлаг, Галт шувуу хамтлагууд 4 төрөлд 62 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцон бүх төрөлдөө медаль, цом хүртлээ.

🥇U18 HIP HOP L төрөлд Сорхугтани АЛТАН медаль,
🥇U12 POM L төрөлд Сорхугтани АЛТАН медаль,
🥈U18 POM DOUBLES төрөлд Сорхугтани МӨНГӨН медаль,
🥉U12 HIP HOP L төрөлд Галт шувуу ХҮРЭЛ медаль

Тэмцээнд амжилттай оролцсон Н.Нандин-Эрдэнэ багш болон хүүхдүүддээ баяр хүргэе.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.