БАГАНУУРЫН ХҮҮХДҮҮД ШИЛДЭГЭЭР ТОДОРЛОО

Хөгжөөн дэмжигч тамирчдын улсын аварга шалгаруулах V тэмцээн УБ хотын UG Arena төвд өчигдөр зохион байгуулагдаж, 1219 тамирчин, 78 дасгалжуулагч, 112 үзүүлбэрээр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Энэхүү тэмцээнд Багануур дүүргээ төлөөлөн Гүнгалуутай цогцолбор сургуулийн багш
Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай Сорхугтани хамтлаг, Галт шувуу хамтлагууд 4 төрөлд 62 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцон бүх төрөлдөө медаль, цом хүртлээ.



Тэмцээнд амжилттай оролцсон Н.Нандин-Эрдэнэ багш болон хүүхдүүддээ баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.