БАГАНУУР ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРОО
Эх орны бүтээн байгууллалтын нэг болсон “Багануурын уурхай” байгуулагдсан тэртээ 1980-аад онд Монгол- Зөвлөлтийн залуучууд Биеийн тамир, спортын олон төрлүүдээр тэмцээн, наадам зохион байгуулж байсан нь дүүрэгт Биеийн тамир спортын хөдөлгөөний суурь тавигдаж эхэлсэн байдаг.
Биеийн тамир, спортны хороо нь анх Районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргын 1983 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 32 тоот захирамжаар байгуулагдаж, анхны даргаар уул, аялалын спортын мастер Гүрсэдийн Баярсайхан томилогдон 1990 он хүртэл даргын албыг хашсан байна.
Анхны Биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчаар 1984 оноос Ч.Чагнаадорж ажиллаж байжээ. Зөвлөлтийн барилагчдын барьж байгуулсан “Спортын ордон” нь 48х24, 20х11, 24х6, харьцаатай гурван заал, танхим, уурын ванна, усан сантай 1986 онд ашиглалтанд орсон юм.
1989 онд 400 метрийн тойрог замтай цэнгэлдэх хүрээлэн,1990 онд Спортын ордоныг дүүргийн мэдэлд хүлээн авсанаар дүүрэг, орон нутгийн Биеийн тамир спортын бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна улс, хот, бүсийн чанартай тэмцээн зохион явуулах, Биеийн тамир спортыг бодлоготойгоор хөгжүүлэх өргөн боломж нээгдсэн юм. Дүүрэгт 1990-ээд оноос Үндэсний сур, шагайн харваа, хүндийн өргөлт, буудлага, таеквондо, хөнгөн ателетик, волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, хоккейн төрлүүд зонхилон хөгжиж ирлээ.
Биеийн ТамирСпортын Хороо нь:
- 1983-1992 онд Биеийн Тамир Спортын хороо
- 1992-1995 онд Залуучууд, Спортын хороо
- 1995-1999 онд Биеийн Тамир Спортын хороо
- 1999-2001 онд Гэгээрэл Хөгжлийн төвийн Спортын ордон
- 2001-2004 онд Биеийн Тамир Спорт сургалтын төв
- 2004-2009 онд Биеийн Тамир Спортын хороо
- 2004 оноос Биеийн тамир Спортынхороо болон бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж ирлээ.
1992-1996 онд Үндэсний спортын төрлүүдийг өсвөр залуу үеийнхэнд зааж сургах хөдөлгөөн өрнүүлж “Бид чингисийн үр сад” сэдэвт урлаг спортын наадмыг сургууль, цэцэрлэгүүдийн дунд зохион явуулж байсан.
Анхны тамирчдаас дурьдвал: Үндэсний сурын Улсын мэргэн улсын аварга Спортын мастер Д.Нямсүрэн, Спортын мастер Д.Цэрэндулам, өсвөр үеийн Улсын аварга сурагч А.Мөнх-тогтох, мөнгөн медальт Г.Өлзиймаа, шагайн харвааны Улсын анхны аварга Б.Баттөмөр, өсвөр үеийн дугуйчдаас Монголын пионер сурагчдын VII, VIII, спартакиадын алт, мөнгө, хүрэл медальт Б.Мөнхбат, Б.Энхбат, Л.Энх-Амар, Б.Ренчиндорж, улсын аваргын мөнгө хүрэл медалт Д. Өлзийхутаг, Ц.Элдэв-Очир, Н.Мөнхтүвшин, Ц.Даваачулуун, Бөхийн төрөлд чөлөөт бөхөөр анхны мөнгө, хүрэл медалийг Д.Түвшинтөр, Б.Одонбаяр, Үндэсний бөхийн өсвөр үеийн Улсын аварга Ж.Загдсүрэн, хөнгөн атлетикийн медальт тамирчин Д.Болормаа, Ц.Асыльбек, С.Түвшинчимэг, Б.Алтанцацрал, Б.Пүрэвсүрэн, Одон бөмбөгийн төрөлд Ж.Энхцэцэг, Б.Нарантуяа нарын медальтнууд анх төрөн гарч байжээ.
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР:
- БТСХ-ын дарга Г.Баярсайхан 1983-1990 уул аялалын спортынмастер
- БТСХ-ын дарга Ч.Осгондорж 1990-1999 онд Дугуйн спортынмастер
- Гэгээрэл Хөгжлийн Төвийн дэд захирал спортын ордоны дарга Д.Эрдэнэчулуун 1999-2001 волейболын спортын мастер
- Спорт сургалтын төвийн захирал М.Баасандорж 2001-2004 он Түүх нийгмийн багш
- БТСХ-ны дарга Р.Тамираа 2004-2008 оны волейболын спортын мастер
- БТСХ-ын дарга Д.Эрдэнэчулуун 2008 оноос 1 сараас 7 сар волейболын мастер
- БТСХ-ын дарга Д.Цэрэннадмид 2008 оны 7 сараас 11 сарТүүх нийгмийн багш
- БТСХ-ын дарга Ж.Болдбаатар 2008 оны 11 сараас 2013 оны 3 сар хүртэл хүндийг өргөлт, Спорт аялалын Спортын мастер
- БТСХ-ын дарга Г.Сүхбаатар 2013 оны 03 сараас ажиллаж байна.