Мэдээ

Багануур дүүргийн хөл бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Монголын Хөл бөмбөгийн холбооны грассрүүтс өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, гишүүн байгууллагын грассрүүтс үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөл бөмбөгийн оролцогчдын тоог нэмэгдлүүлэх, сурталчилах, жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой грассрүүтс тэмцээн ийнхүү 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааны хүндэт зочдоор Багануур дүүргийн Засаг даргын орлогч, Багануур дүүргийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Б.Балжинням, Багануур ХК-ны гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч, Багануур "Хар алмаз" клубын тэргүүн Д.Түвшинжаргал, Биеийн тамир, спортын хорооны Биеийн тамирын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын хорооны Спортын хэлтсийн спортын тэмцээн наадам, спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Болдбаатар нар хүрэлцэн ирсэн юм. Тус тэмцээнд нийт 41 багийн тамирчид оролцлоо.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.