Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багт багш дасгалжуулагч н.Магвандоржийн шавь болон спортын гараагаа эхлүүлж байсан Батхуягын Хуланг өнөөдөр Багануур дүүргийн Хүндэт тэмдэгээр шагнасныг ИТХ-ын дарга Т.Отгонболд гардуулж өглөө.
Олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хулан нь
Серб улсын Белград хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медаль, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын гран-при тэмцээнээс хошой Хүрэл медалийг тус тус хүртэж, энэ жил Монгол улсын аварга цол хүртсэн өсөх ирээдүйтэй тамирчин билээ.
Багануурчуудын бахархал болсон Б.Хуландаа спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.