Мэдээ

“АЗИЙН ХҮҮХДҮҮД 2022” наадамд оролцох баг тамирчид ОХУ-ын Владивосток хотыг зорилоо

“АЗИЙН ХҮҮХДҮҮД 2022” наадамд оролцох баг тамирчид ОХУ-ын Владивосток хотыг зорилоо
Мэдээ, мэдээлэл
“Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын долоодугаар наадам нь 2022 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотноо спортын 19 төрлөөр зохион байгуулагдаж 16 орны 1650 тамирчин 273 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Монгол Улсын баг 48 хүний бүрэлдэхүүнтэй (жүдо, самбо, кураш бөх, усанд сэлэлт, мас рестлинг) спортын таван төрөлд оролцохоор Улаанбаатараас 07 сарын 24-ний өдөр Владивосток хотыг зорилоо.
Наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Н.Оюунбат, штабын ажилтнаар Ж.Баасансүрэн, багийн эмчээр Э.Жамбалнямбуу, багийн тугчаар усан сэлэлтийн тамирчин Н.Хишигбаяр, жүдо бөхийн тамирчин М.Ирмүүн нар оролцож байна.
Баг тамирчиддаа амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.