Мэдээ

Төрийн албан хаагчийн анкет

Төрийн албан хаагчийн анкетыг дараах линкээр татаж авна уу.  https://csc.gov.mn/uploads/file/anket.pdf

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын

тавдугаар хавсралт

Төрийн албан хаагчийн анкет бичих санамж

Та Төрийн албан хаагчийн анкетын “А ХЭСЭГ” (Маягт 1) болон “Б ХЭСЭГ” (Маягт 2)-ыг бичихийн өмнө анкетын асуулт бүртэй урьдчилан сайтар танилцаж, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ зэрэг баримт бичгийнхээ үндсэн үзүүлэлтүүдийг тавьсан асуулттай тулган нягталж, энэхүү санамжийг анхааралдаа авч, үнэн зөв, товч тодорхой, гаргацтай (гараар бичсэн тохиолдолд) бичнэ. Анкетын асуулт бүрийг бүрэн хариулж бичнэ.

1.Хувь хүний талаарх мэдээлэл

1.1.“Иргэншил” гэсний ард Монгол Улсын иргэн, давхар иргэншилгүй болохоо бичнэ.

1.2.“Ургийн овог” гэсний ард “Элжигэн”, “Боржигин” гэх мэтчилэн иргэний үнэмлэх дэх овгоо бичнэ.

1.3.“Эцэг(эх)-ийн нэр” гэсний ард албан ёсоор овоглодог хүний нэрийг бичнэ.

1.4.“Өөрийн нэр” гэсний ард нэрээ бичнэ.

1.5.“Хүйс” гэсний ард эрэгтэй, эмэгтэй алин болохыг үгээр бичнэ.

1.6.“Төрсөн он, сар, өдөр” гэсний ард өөрийн төрсөн он, сар, өдрийг бичнэ (регистрийн дугаар дахь огноотой тохирч байх).

1.7.“Төрсөн аймаг, хот, сум, дүүрэг” гэсний ард өөрийн төрсөн аймаг, хот, сум, дүүргийн нэрийг бичихийн хамт төрсөн газрын нэрийг бичнэ.

1.8.“Үндэс угсаа” гэсний ард “халх, буриад, дөрвөд, казах” гэх мэтээр хариулж бичнэ

1.9.“Гэр бүлийн байдал” гэдэгт зөвхөн гэр бүлийн бүртгэлд буй хүмүүсийг бичнэ.

1.10.“Садан төрлийн байдал” гэдэгт таны эцэг эх, ах эгч, дүү, өрх тусгаарласан хүүхэд, эхнэр (нөхөр)-ийн эцэг эхийг оруулж бичнэ.

1.11.“Оршин суугаа хаяг”-т аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, хорооллын нэр, гудамж, байр, орц, хаалганы дугаар, утасны дугаар, И-мэйл хаяг зэргийг бичнэ.

1.12.“Зайлшгүй үед холбоо барих хүний утас” гэдэгт эхнэр (нөхөр) эсвэл бусад ойр дотны нэгээс хоёр хүний нэр, утасны дугаарыг бичнэ.

2.Боловсролын талаарх мэдээлэл

2.1.“Боловсрол” гэсэн асуултад “Завхан аймгийн Улиастай хотын II дунд сургууль”, “МУИС” гэх мэтээр суралцаж төгссөн сургууль, орсон, төгссөн огноо, эзэмшсэн мэргэжил, гэрчилгээ, дипломын дугаар, огноог бичнэ /Магистрын мэдээллийг энд оруулна/.

2.2.“Боловсролын докторын болон шинжлэх ухааны докторын зэрэг” гэсэн асуултад “Хэл шинжлэлийн ухааны боловсролын доктор”, “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” гэхчилэн хариулж, докторын зэрэг хамгаалсан сэдэв, огноо, авсан гэрчилгээ, дипломын дугаарыг бичнэ.

3.Мэргэшлийн бэлтгэлийн талаарх мэдээлэл

3.1.“Мэргэшлийн бэлтгэл” гэсэн асуултад хаана, гадаад дотоодын ямар байгууллагад мэргэжлийн болон бусад чиглэлээр мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байдлыг тухайн сургалтад хамрагдаж эхэлсэн, дууссан огноо, хэд хоногоор, ямар чиглэлээр хамрагдсаныг болон үнэмлэх, гэрчилгээний дугаар, олгосон огноог бичиж хариулна.

3.2.“Албан тушаалын зэрэг дэв, цол” гэсэнд “Төрийн захиргааны тэргүүн зэрэг тэргүүн түшмэл”, “Дэд зэрэг эрхэлсэн түшмэл” гэхчилэн зэрэг дэв, цэргийн болон дипломат цолыг бичнэ.

3.3.“Эрдмийн цол” гэсэн асуултад “дэд профессор”, “профессор”, “академич” гэхчилэн хариулах бөгөөд уг цолыг олгосон байгууллагын нэр, огноо, гэрчилгээ, дипломын дугаарыг бичнэ.

4.Ур чадварын талаарх мэдээлэл

Төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт

5.Туршлагын талаарх мэдээлэл

5.1.“Ажилласан байдал” гэдэгт орон тооны албан тушаал эрхэлж байсан байгууллагын болон түүний газар, хэлтэс, алба, тасгийн нэр, эрхэлж байсан албан тушаал, ажилд орсон огноо, ажлаас гарсан огноог тодорхой бичнэ.

5.2.Эцэст нь анкетаа үнэн зөв бичсэнээ нотолж, нэрээ бүтнээр нь бичиж, гарын үсэг зурж, огноог тэмдэглэнэ.

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл