МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 07 сарын 06 өдөр | Төрийн ордон,Улаанбаатар хот |
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь биеийн тамир,спортын салбарын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх зүйн үндсийгтодорхойлж, биеийн тамир, спортыг хөгжүүлэхтэй холбогдсон харилцаагзохицуулахад оршино.
2дугаар зүйл.Биеийн тамир, спортын хууль тогтоомж
2.1.Биеийн тамир, спортын хууль тогтоомж ньМонгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хуультогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэхуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Үндэсний их баяр наадмын тухай хуулиарзохицуулаагүй үндэсний спорттой холбоотой бусад харилцааг энэ хуулиарзохицуулна.
3.2.Төрийн бус байгууллагын тухай хуулиарзохицуулаагүй спортын холбооны спортын үйл ажиллагаатай холбоотой бусадхарилцааг энэ хуулиар зохицуулна.
4дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёогдоор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“идэвхтэй хөдөлгөөн” гэж хүнийбулчингийн үйл ажиллагааны тусламжтайгаар 10 ба түүнээс дээш минутын хугацаандтасралтгүй хүч зарцуулан тогтмол хийж байгаа хөдөлгөөнийг;
4.1.2.“биеийн тамир” гэж хүн амын идэвхтэйхөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг;
4.1.3.“спорт” гэж хүний оюун ухааны болон биебялдрын хөгжлийг дэмжсэн идэвхтэй үйлдлийг;
4.1.4.“бие бялдрын боловсрол” гэж боловсролыналбан болон албан бус хэлбэрээр идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх аргабарил, мэдлэг, дадал эзэмшүүлэх үйл ажиллагааг;
4.1.5.“үндэсний спорт” гэж ард түмнийуламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинжийг агуулсанспортыг;
4.1.6.“спортын тэмцээн“ гэж тогтоосон дүрмийндагуу өрсөлдөх үйл явцыг;
4.1.7.“спортын наадам” гэж нэгдсэн хэлбэрээрзохион байгуулж байгаа спортын тэмцээн, соёл урлагийн арга хэмжээний нэгдлийг;
4.1.8.“тамирчин” гэж спортынсургалт-дасгалжуулалтаар бэлтгэгдэн, спортын тэмцээнд оролцдог этгээдийг;
4.1.9.“дасгалжуулагч” гэжсургалт-дасгалжуулалт, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагааг удирдажбайгаа этгээдийг;
4.1.10.“биеийн тамирын арга зүйч” гэж биеийнтамир, спортын нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахад болон иргэнийгидэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх этгээдийг;
4.1.11.“спортын холбоо” гэж нэг, эсхүл хэдхэдэн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа төрийнбус байгууллагыг;
4.1.12.“спортын клуб” гэж идэвхтэйхөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, сургалт-дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээүзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.13.“спортын барилга байгууламж” гэжспортоор хичээллэх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалт бүхийбайгууламж, түүний дэд бүтцийг;
4.1.14.“допинг” гэж спортын үйл ажиллагаандхэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг;
4.1.15.“Олон улсын допингийн эсрэг агентлаг”гэж допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах чиг үүрэгбүхий олон улсын байгууллагыг.
5дугаар зүйл.Биеийн тамир, спортын үндсэн зарчим
5.1.Биеийн тамир, спортод дараахь үндсэнзарчмыг баримтална:
5.1.1.идэвхтэй хөдөлгөөн, спорт нь бүх нийтэдхүртээмжтэй, тогтвортой байх;
5.1.2.хувь хүний онцлог, бие бялдрын хөгжилднийцсэн олон хувилбартай, сонголт хийх боломжтой байх;
5.1.3.төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэлүйл ажиллагаагаар хэрэгжүүлэх, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;
5.1.4.спортыг ялгаварлан гадуурхалт, шударгабус өрсөлдөөнөөс ангид байлгах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫНТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар нь биеийн тамир, спортыгхөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийнхэрэгжилтийг хангуулах;
6.1.2.биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаартөрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;
6.1.3.иргэний нас, хүйс, хэрэгцээ сонирхолднийцсэн биеийн тамир, спортын төрлийг хөгжүүлэхэд чиглэсэн зорилтот хөтөлбөрбатлах;
6.1.4.үндэсний спорт, багийн спортын төрлийгхөгжүүлэх хөтөлбөр батлах;
6.1.5.улсын хэмжээний спортын наадам зохионбайгуулах талаар шийдвэрлэх, зохион байгуулалтын журам батлах;
6.1.6.тухайн жилд Монгол Улсад зохионбайгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалтыгбатлах;
/Энэ заалтыг 2020 оны 07дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.1.7.энэ хуулийн 6.1.4, 6.1.5, 10.1.4-тзаасан тэмцээн, наадмыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамбатлах;
/Энэ заалтыг 2020 оны 07дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.1.8.Олон улсын олимпийн хорооны ивээл доорзохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулахтэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэнтамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамбатлах.
/Энэ заалтын дугаарт 2020оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7дугаар зүйл.Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
7.1.Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэдиргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийнхэрэгжилтийг хангуулах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр батлах,шаардлагатай төсөв хөрөнгийг баталж, хяналт тавих;
7.1.2.эдийн засгийн тооцоо, материаллаг бааз,хүний нөөцийн судалгаан дээр үндэслэн нутаг дэвсгэртээ улсын хэмжээний спортыннаадам зохион байгуулах талаар нэр дэвших эрх авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх;
7.1.3.биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд ажахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог дэмжих.
8дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
8.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга биеийнтамир, спортыг хөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.харьяа нутаг дэвсгэртээ биеийн тамир,спортын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
8.1.2.харьяа нутаг дэвсгэртээ иргэнийгидэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх;
8.1.3.биеийн тамир, спортыг хөгжүүлэх, дэмжихчиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж,байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх;
8.1.4.суманд орон тооны биеийн тамирын аргазүйч ажиллуулах;
8.1.5.биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийгхэрэгжүүлэх төлөвлөгөө батлах, хэрэгжилтийг хангах;
8.1.6.хүн амын нягтаршил, хэрэгцээ шаардлагаднийцүүлэн иргэний идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг бий болгох,спортын барилга байгууламж, заал, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх,бэхжүүлэх;
8.1.7.биеийн тамир, спортыг хөгжүүлэхчиглэлээр спортын холбоод, бусад байгууллагатай хамтран ажиллах;
8.1.8.аймаг, нийслэлийн биеийн тамир, спортынгазрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааныбайгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх.
9дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
9.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэнтөрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийгхэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
9.1.2.биеийн тамир, спортын чиглэлээр үйлажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, холбогдох бусад байгууллагыгмэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хамтын ажиллагааг уялдуулах;
9.1.3.биеийн тамир, спортыг хөгжүүлэхчиглэлээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллах;
9.1.4.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэдхамаарах зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж,холбогдох зардлыг санхүүжүүлэх;
9.1.5.тухайн жилд Монгол Улсад зохионбайгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалтыгбатлах;
9.1.6.энэ хуулийн 6.1.4, 6.1.5, 10.1.3-дзаасан тэмцээн, наадмыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыгсанхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
9.1.7.биеийн тамирын арга зүйчид мэргэжлийнзэрэг олгох журам батлах;
9.1.8.улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх үндэснийшигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмыг батлах.
/Энэ хэсгийг 2020 оны 07дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийнзахиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.2.1.бие бялдрын боловсролыг дэмжих, бүхшатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн сургалтын агуулга,стандарт, хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг тогтоохдообиеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагынсаналыг тусгах;
/Энэ заалтад 2020 оны 07дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.2.бүх шатны боловсролын сургалтынбайгууллага нь сургалтын агуулга, стандарт, хичээлээс гадуурх сургалтын ажлынхөтөлбөрийг зөрчин суралцагчдад биеийн тамир, спортын заал, талбай, хэрэглэл,тоног төхөөрөмжийг төлбөртэй ашиглуулахыг хориглох;
9.2.3.боловсролын сургалтын байгууллага,суралцагчдын сургуулийн орчинд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үндэснийстандартад нийцсэн биеийн тамир, спортын заал, талбай, хэрэгсэл, тоногтөхөөрөмжтэй байх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.
9.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийнзахиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.3.1.хүний биеийн бүтэц, үйл ажиллагааныалдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах тусламж,үйлчилгээ, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг идэвхтэй хөдөлгөөн, спортоордамжуулан зохион байгуулах;
9.4.Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэнтөрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.4.1.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9дүгээр зүйлд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орохтусламж, үйлчилгээний жагсаалтад хамрагдах магадлан итгэмжлэгдсэн спортынклубийн нэрсийг хүргүүлэх.
10дугаар зүйл.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааныбайгууллагын бүрэн эрх
/Энэ зүйлийг 2020 оны 07дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэнтөрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.биеийн тамир, спортын хуультогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
10.1.2.биеийн тамир, спортын чиглэлээр үйлажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, холбогдох бусад байгууллагыгмэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, иргэн, аж ахуй нэгж, байгууллагатайхамтран ажиллах;
10.1.3.бие бялдрын түвшин тогтоох стандартыгболовсруулан, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийнтухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх;
10.1.4.улсын төсвөөс санхүүжүүлэх улсынаварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын холбоог сонгоншалгаруулах;
10.1.5.улсын хэмжээнд зохион байгуулахспортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийг тогтоох, тэмцээний зохионбайгуулалтыг арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;
10.1.6.эрхэлсэн сайдын баталсан биеийнтамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангах;
10.1.7.эрхэлсэн сайдын баталсан улсын төсвөөсдэмжлэг үзүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох,санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах;
10.1.8.биеийн тамир, спортын мэдээллийннэгдсэн цахим санг бүрдүүлэх;
10.1.9.хүн амд эрүүл аж төрөх зан үйлийгхэвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй хөдөлгөөн,спортоор хичээллэх ажлыг зохион байгуулах;
10.1.10.бие бялдрын түвшин тогтоох сорилыгулсын хэмжээнд зохион байгуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
10.1.11.допингийн эсрэг үйл ажиллагаанддэмжлэг үзүүлэх;
10.1.12.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэдхамаарах зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж,холбогдох зардлыг санхүүжүүлэх;
10.1.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэнэрх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙННЭГЖ ДЭХ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
11дүгээр зүйл.Спортын холбооны чиг үүрэг
11.1.Спортын холбоо нь тухайн спортын төрлийгдэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, төлөөлөгчийн газар, салбар,спортын клубээр дамжуулан иргэнд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхнөхцөлийг бүрдүүлнэ.
11.2.Спортын холбоо нь Монгол Улсын хуультогтоомжийн дагуу тухайн спортын төрлийн олон улсын холбооны дүрэмд нийцүүлэнүйл ажиллагаа явуулна.
11.3.Спортын холбоо нь дараахь эрх, үүрэгтэй байна:
11.3.1.спортын тэмцээний дүрэм, заавар,тухайн жилийн спортын тэмцээний хуваарь батлах;
11.3.2.улсын хэмжээний спортын тэмцээнийнэгдсэн хуваарьт оруулах тэмцээний саналаа хүргүүлэх;
11.3.3.спортын тухайн төрлөөр олон улсынболон улс, бүсийн чанартай тэмцээн зохион байгуулах;
11.3.4.дасгалжуулагч, спортын шүүгчийн үйлажиллагаанд хяналт тавих, олон улсын дүрмийн дагуу тухайн спортын төрлөөрдасгалжуулагч, спортын шүүгчээр ажиллах эрхийг хязгаарлах, хасах;
11.3.5.спортын тэмцээн, наадмын үед олонулсын дүрмийн дагуу тоглолтын үр дүнд нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасантамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн тухайн спортын тэмцээн, наадмын үйлажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах, хасах;
11.3.6.олон улсын холбооноос гаргасантэмцээний болон шүүлтийн дүрмийг мөрдүүлэх, тамирчны ёс зүйн дүрмийг олон улсындүрэмд нийцүүлэн баталж, мөрдүүлэх;
11.3.7.тамирчны сургалт-дасгалжуулалтыгшинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, шигшээ баг бүрдүүлэн спортын тэмцээн,наадамд оролцуулах;
11.3.8.холбооны бүтэц, үйл ажиллагаа, зохионбайгуулсан спортын тэмцээн, наадам, тамирчны амжилт, спортын цол, зэрэг,гишүүнчлэлээр мэдээллийн цахим сантай байх;
11.3.9.тамирчин, дасгалжуулагч, спортыншүүгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх.
12дугаар зүйл.Спортын клубийн үйл ажиллагаа
12.1.Спортын клуб нь спортын тухайлсан болонхэд хэдэн төрлөөр үйл ажиллагаа явуулж болно.
12.2.Спортын клуб нь спортын төрлийн дагнасансургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаанд тухайн спортын төрлийн үндэснийстандартыг, үндэсний стандарт байхгүй тохиолдолд олон улсын спортын холбооноосгаргасан сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөнө.
12.3.Сургалт дасгалжуулалтын үйл ажиллагаагудирдах, хянах зорилгоор дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч ажиллуулж,хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохионбайгуулна.
13дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа
13.1.Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж,байгууллага нь биеийн тамир, спортын чиглэлээр дараахь арга хэмжээгхэрэгжүүлнэ:
13.1.1.ажлын байрны онцлог нөхцөлтэйуялдуулан ажиллагсдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин бүрдүүлэх;
13.1.2.ажиллагсдын идэвхтэй хөдөлгөөн,спортоор хичээллүүлэх төлөвлөгөө гарган ажиллах, спортын тэмцээн зохионбайгуулах;
13.1.3.байгууллагын нийт төсвөөс ажиллагсдынидэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд зарцуулах;
13.1.4.ажиллагсдын бие бялдрын түвшинтогтоох, байгаа түвшингээс бууруулахгүй байх, ахиулах арга хэмжээг тогтмолхэрэгжүүлэх;
13.1.5.сайн дурын үндсэн дээр биеийн тамирынарга зүйч ажиллуулах.
13.3.Амралтын газар, хүүхдийн зуслан ньамрагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын үйл ажиллагаа явуулахорчин бүрдүүлнэ.
14дүгээр зүйл.Зэвсэгт хүчин, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахьбиеийн тамир, спортын үйл ажиллагаа
14.1.Зэвсэгт хүчин, онцгой байдлын болонхууль сахиулах байгууллага нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараахь аргахэмжээг хэрэгжүүлнэ:
14.1.1.спорт нь мэргэжлийн тусгай бэлтгэлийгхангах үйл ажиллагааны салшгүй хэсэг байх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн үйлажиллагааны онцлогтой холбогдсон спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх;
14.1.2.өөрийн үйл ажиллагааны чиглэлээрспортын тэмцээн, наадам зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаархангах;
14.1.3.бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийнтусгай норм, норматив тогтоох, тусгай сургалтын хөтөлбөр батлан мөрдүүлэх;
14.1.4.бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийгхангах, спортоор хичээллэх, мэргэжлийн тусгай бэлтгэлийг хангах чиглэлээрспортын дагнасан нэгж ажиллуулах.
15дугаар зүйл.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа
15.1.Магадлан итгэмжлэл нь спортын клубийнүйл ажиллагаа, сургалт- дасгалжуулалтын чанарт хараат бус үнэлгээ хийж,мэргэжлийн дүгнэлт өгөх үйл ажиллагаа юм.
15.2.Спортын клуб нь сайн дурын үндсэн дээрмагадлан итгэмжлүүлнэ.
15.3.Спортын клубийг магадлан итгэмжлэхжурам, шалгуур үзүүлэлт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг биеийн тамир, спортынасуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрүүл мэндийн асуудалэрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
/Энэ хэсэгт 2020 оны 07дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
16дугаар зүйл.Сургалт-дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах
16.1.Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийнүндэсний шигшээ багийн спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортынтэмцээнд оролцуулах үйл ажиллагаа эрхлэх, эрх олгох журмыг биеийн тамир, спортынасуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.2.Биеийн тамир, спортын боловсрол олгохих, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн этгээд нь насандхүрэгчдийн, залуучуудын үндэсний шигшээ багаас бусад шигшээ баг болон спортынклубт хичээллэж буй тамирчны сургалт-дасгалжуулалт, спортын тэмцээнд оролцуулахүйл ажиллагааг эрх авахгүйгээр удирдаж болно.
16.3.Биеийн тамир, спортын боловсрол олгохих, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөөгүй иргэн спортынсургалт-дасгалжуулалтыг энэ хуулийн 16.1-т заасан журмын дагуу эрх авсны үндсэндээр эрхэлнэ.
17дугаар зүйл.Спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт
17.1.Улсын хэмжээний спортын тэмцээн,наадмыг спортын төрлийн онцлогоос хамаарч сум, дүүрэг, аймаг, нийслэл, бүс,улсын гэсэн шат дараалалтайгаар зохион байгуулж болно.
17.2.Улсын хэмжээний спортын наадмыг Олонулсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадмынмөчлөгт нийцүүлэн зохион байгуулна.
17.3.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэнтөрийн захиргааны байгууллага нь дараа онд зохиогдох улсын хэмжээний спортынтэмцээний нэгдсэн хуваарийг 09 дүгээр сарын 30-наас өмнө албан ёсоор зарлахбөгөөд улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарийг гаргахдаа спортынхолбооны саналыг авсан байна.
17.4.Орон нутгийн чанартай спортын тэмцээнзохион байгуулах тохиолдолд зохион байгуулагч нь тухайн сумын биеийн тамирынарга зүйч, дүүргийн Биеийн тамир, спортын газарт ажлын 10 хоногийн өмнөурьдчилан мэдэгдэх бөгөөд сумын биеийн тамирын арга зүйч, дүүргийн Биеийнтамир, спортын газар нь аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газар, тухайнспортын төрлийн холбоонд мэдэгдэнэ.
17.5.Энэ хуулийн 17.4-т заасны дагуу тухайнспортын холбоо нь спортын тэмцээн зохион байгуулах дүрэм, стандартын талаартухайн орон нутаг дахь салбар, эсхүл биеийн тамирын арга зүйчээр дамжуулантанилцуулж, хяналт тавина.
17.6.Энэ хуулийн 17.3-т заасан хуваарьтороогүй улсын хэмжээний спортын тэмцээн, энэ хуулийн 17.4-т зааснаар урьдчиланмэдэгдээгүй орон нутгийн чанартай спортын тэмцээн зохион байгуулахыг хориглоно.
18дугаар зүйл.Үндэсний шигшээ баг
18.1.Үндэсний шигшээ баг нь өсвөр үе,залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн ангилалтай байна.
18.2.Монгол Улсыг төлөөлөн Олимп, Паралимпийннаадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаархангах Үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулна.
18.3.Монгол Улсын нэрийн өмнөөс олон улс,тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох үндэсний шигшээ багийг спортынхолбоо бүрдүүлж, үйл ажиллагааг нь хариуцан зохион байгуулна.
18.4.Энэ хуулийн 9.1.8-д заасан журмын дагуусонгосон спортын төрлийн спортын холбоонд гэрээний дагуу улсын төсвөөссанхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийнзахиргааны байгууллага нь спортын холбоотой Захиргааны ерөнхий хууль, холбогдохжурмын дагуу гэрээ байгуулж, санхүүжүүлнэ.
18.5.Аймаг, дүүргийн Засаг дарга нь аймаг,дүүргийн өсвөр үеийн шигшээ багт орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэгүзүүлэх бөгөөд аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар нь спортын 8-аасдоошгүй төрлөөр спортын холбооны орон нутаг дахь салбартай хамтран сонгоншалгаруулж, үйл ажиллагааг нь зохион байгуулна.
18.6.Оюутны дэлхийн аварга, УниверсиададМонгол Улсыг төлөөлөн оролцох шигшээ багийг залуучуудын шигшээ багаасбүрдүүлнэ.
19дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн тамир, спортын үйл ажиллагаа
19.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг идэвхтэйхөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцоход төрийнбайгууллага, спортын холбоод дэмжлэг үзүүлж ажиллана.
19.2.Спортын тэмцээн, наадам нь хөгжлийнбэрхшээлтэй тамирчныг бие эрхтэн, хөгжлийн онцлогийн адил түвшинд ньөрсөлдүүлэх зарчмыг баримтална.
19.3.Энэ хуулийн 19.2-д заасан зарчмыг хангахзорилгоор улсын хэмжээний спортын тэмцээнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй тамирчныангиллыг олон улсын дүрмийн дагуу тогтоох комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыгбиеийн тамир, спорт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийнгазрын гишүүд хамтран батална.
20дугаар зүйл.Тамирчны эрх, үүрэг
20.1.Тамирчин нь доор дурдсан эрх эдэлнэ:
20.1.1.спортын төрлөө сонгох, хичээллэх;
20.1.2.тэмцээн, наадамд оролцох;
20.1.3.спортын цол, зэрэгавах;
20.1.4.харьяалагддаг спортын клубээс гэрээнийдагуу өөр спортын клубт шилжих;
20.1.5.спортын тэмцээнд бэлтгэх, оролцоххугацаанд үндсэн ажил, сургуулиас чөлөөлөгдөх;
20.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.
20.2.Тамирчин нь доор дурдсан үүрэг хүлээнэ:
20.2.1.тамирчны ёс зүйн дүрэм, оролцож буйтэмцээний дүрэм болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
20.2.2.шударга өрсөлдөөнийг эрхэмлэх, допингхэрэглэхгүй байх;
20.2.3.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
20.3.Тамирчин нь доор дурдсан нийгмийнбаталгаагаар хангагдана:
20.3.1.тамирчин Олон улсын олимпийн хорооныивээл доор зохион байгуулагддаг тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулахтэмцээн, наадам, болон үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцожмедаль хүртвэл энэ хуулийн 6.1.6-д заасан мөнгөн шагнал авах;
20.3.2.харьяалах байгууллагаас цалин хөлс,урамшуулал авах.
21дүгээр зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаа
21.1.Тамирчин нь Олон улсын допингийн эсрэгагентлагаас баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыгхэрэглэхийг хориглоно.
21.2.Дасгалжуулагч, багийн эмч нь тамирчинддопинг хэрэглүүлэхийг хориглоно.
21.3.Допингийн эсрэг үндэсний дүрмийг Засгийнгазар баталж, мөрдүүлнэ.
21.4.Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуухэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааныбайгууллага зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 07дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.5.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэнтөрийн байгууллага, спортын холбоо бусад төрийн болон төрийн бус байгууллага ньхориглосон жагсаалтад багтсан бодис, аргууд, допингийн хор холбогдлынсурталчилгааг тогтмол зохион байгуулна.
22дугаар зүйл.Спортын цол, зэрэг
22.1.Спортын асуудал эрхэлсэн төрийнзахиргааны байгууллага нь тамирчинд олгох олон улсын хэмжээний мастер, спортынмастер, дэд мастер цол, спортын шүүгчид олгох улсын шүүгч цолны шалгуурыгтогтоож, олгоно.
22.2.Спортын цол авсан тамирчин, спортыншүүгчид харьяалах байгууллага нь мөнгөн урамшуулал болон цолны нэмэгдэл олгожболно.
22.3.Мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэйтамирчин, шүүгчид спортын цол олгоно.
22.4.Тамирчин, спортын шүүгчид спортынзэргийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаасэрх авсан спортын холбоо тогтоож, олгоно.
23дугаар зүйл.Мэргэжлийн спорт
23.1.Ашиг олох зорилгоор мэргэжлийн түвшиндбэлтгэгдсэн тамирчны оролцоотой мэргэжлийн спортын тэмцээн зохион байгуулжболно.
ТАВДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫНСАНХҮҮЖИЛТ
24дүгээр зүйл.Биеийн тамир, спортын санхүүжилт
24.1.Энэ хуулийн 6.1.4, 6.1.6 дахь заалт,17.2, 18.4, 22.1, 26.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг улсын төсвөөссанхүүжүүлнэ.
24.2.Энэ хуулийн 7.1.1, 8.1.3, 8.1.4 дэхзаалт, 18.5, 26.6 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг орон нутгаас санхүүжүүлнэ.
25дугаар зүйл.Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг
25.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн ньспортын холбоо, спортын клуб, биеийн тамирын арга хэмжээ, спортын тэмцээн,наадмыг ивээн тэтгэж болно.
25.2.Аж ахуйн нэгж, байгууллагын спортынзаал, талбай түүний дэд бүтцийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийгулсын хилээр нэвтрүүлэхэд төрөөс татварын дэмжлэг үзүүлнэ.
25.3.Энэ хуулийн 25.2-т заасан татварындэмжлэг үзүүлэх асуудлыг татварын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
26дугаар зүйл.Биеийн тамир, спортын барилга байгууламж
26.1.Спортын барилга байгууламж, заал, талбайнь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.
26.2.Спортын барилга байгууламж, заал,талбайн стандартыг боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухайхуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг биеийнтамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 07дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.3.Биеийн тамир, спортын барилгабайгууламж, заал, талбай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээ, техникийншаардлагыг хангасан байна.
26.4.Төрийн болон орон нутгийн өмчлөлийнспортын барилга байгууламж, заал, талбайн зориулалтыг өөрчлөхийг хориглоно. Хувьчлахболон тухайн барилга байгууламж, заал, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолдбиеийн тамир, спортын зориулалтыг хэвээр хадгална.
26.5.Сургуулийн өмнөх, ерөнхий, дээд,мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага нь суралцагчийн идэвхтэй хөдөлгөөн,спортоор хичээллэх стандартын шаардлага хангасан барилга байгууламж, заал,талбайтай байх нөхцөлийг бүрдүүлнэ.
26.6.Хувийн өмчийн хөрөнгө оруулалтаарбаригдсан, стандартын шаардлага хангасан спортын барилга байгууламж, спортынзааланд иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх зорилгоор тухайншатны Засаг дарга дэмжлэг үзүүлж болно.
27дугаар зүйл.Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
27.1.Биеийн тамир, спортын хууль тогтоомжийнбиелэлтэд бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьжажиллана.
27.2.Талууд гэрээнд маргааныг арбитрааршийдүүлэхээр харилцан тохиролцсон, шүүхийн харьяаллын бус бусад спортын үйлажиллагаатай холбоотой маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлнэ.
28дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтандэрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заасанхариуцлагахүлээлгэнэ.
28.2.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай хүн,хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагахүлээлгэнэ.
29дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
29.1.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
29.2.Энэ хуулийн 8.1.4 дэх заалтыг 2019 оны01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫНДАРГА М.ЭНХБОЛД