Мэдээ

Даргын мэндчилгээ

Улс эх орныхоо нэрийг цуурайтуулсан үе үеийн тамирчин, дасгалжуулагч, мэргэжилтэн, спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа салбарын хамт олон, спортыг дэмжигч, сонирхогч та бүхэнд Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос  мэндчилж байна.

Багануур дүүргийн Биеийн Тамир Спортын Хороо нь Биеийн тамир спортын тухай хууль бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Нийслэл, дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг үйл ажиллагааны чиглэл болгон ажиллаж байна.

Биеийн тамир, спортын ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэн бүрд ил тод нээлттэй, түргэн шуурхай хүргэхэд цахим үйлчилгээг нэвтрүүлж, биеийн тамир спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэн ажиллаж байгаад талархалтай байна.

 Цаашид  иргэн бүрд биеийн тамир, спортын үйлчилгээг үзүүлэх, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд идэвх санаачлагчтай хамтран ажиллах болно.

Та бүхнийг хүндэтгэсэн,

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.