Мэдээ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХАН КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭЛЭЭ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХАН КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭЛЭЭ
Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын тохируулагчагентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний Олимпийн Хороохамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүсэлттавьж, “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыгвакцинжуулж эхэлсэн. Энэ дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд Үндэсний шигшээбагийн тамирчид, дасгалжуулагчид болон албаны зарим хүмүүс вакцины эхний тунгаахийлгэсэн.

Хоёр дахь тунг хийх үйлажиллагааг стандартын дагуу, халдвар хамгааллын нарийн дэг журмыг баримтлан,нэг урсгалаар Спортын төв ордонд зохион байгууллаа.

Үндэсний шигшээ багийнбүрэлдэхүүнд олимпийн 15, паралимпын 7 нийт 270 тамирчин, дасгалжуулагчхарьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усандсэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа,хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, парапауэрлифтинг зэрэг спортын төрлүүдийн 200 орчим тамирчин, дасгалжуулагчийгдархлаажуулж дууслаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл