Мэдээ

Чиг үүрэг

Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

 

 

 

14.1.Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1.харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

14.1.2.биеийн тамир, спортын сургалтын үйл ажиллагаанд стандарт, норм, нормативыг сахин мөрдөх, хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

14.1.3.биеийн тамир, спортын талаарх тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад хүргүүлэх;

14.1.4.орон нутгийн биеийн тамир, спортын бусад байгууллага, баг тамирчинд хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

14.1.5.төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан ажилтантай байх;

14.1.6.төрийн захиргааны байгууллагын ажилтан, дасгалжуулагч, арга зүйчийн мэдлэг, ур чадвар, эерэг хандлагыг сайжруулах ажлыг тасралтгүй явуулах;

14.1.7.байгууллагын ажилтан, дасгалжуулагч, арга зүйчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

14.2.Аймаг, дүүргийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь орон тооны биеийн тамирын арга зүйчийг сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.




ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод асуудал хариуцсан мэргэжилтан:Ө.Дариймаа
Утас: 99708042
Цахим хаяг: ulziidariimaa134@gmail.com

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.