Мэдээ

Дүүргийн өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа

Дүүргийн өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа
Мэдээ, мэдээлэл
✅Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны түрүү бөх Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээ, Сүлд спортын хороо, Түмэн шувуут ХХК-ны бөх Аймгийн арслан Жаргалсайханы Жавхлангийн нэрэмжит өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 2025.10.18-ны өдөр Багануур дүүргийн биеийн тамир, спортын хорооны А зааланд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 6-17 насны 70 гаруй өсвөр үеийн бөх оролцож уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдсанаас
👍6-7 насны ангилалд
ОЭСургуулийн сурагч Х.Бат-Эрдэнэ түрүүлж, ОЭСургуулийн сурагч О.Ням-Очир үзүүрлэн ГГСургуулийн сурагч Г.Гал-Эрдэнэ, БСургуулийн сурагч О.Анарзандан нар шөвгөрсөн бол
👍8-9 насны ангилалд
ГГСургуулийн сурагч Э.Шаравжамц түрүүлж, ГГСургуулийн сурагч Г.Хосхүү үзүүрлэн ГГСургуулийн сурагч Э.Анар, БСургуулийн сурагч Х.Мөнх-Эрдэнэ нар шөвгөрлөө.
👍10-11 насны ангилалд
ГГСургуулийн сурагч Г.Номтойхүү түрүүлж, ГГСургуулийн сурагч Б.Билгүүн үзүүрлэн ГГСургуулийн сурагч Б.Батбилэг, ОЭСургуулийн сурагч Н.Номт нар шөвгөрлөө.
👍12-13 насны ангилалд
ОЭСургуулийн сурагч А.Тэнгэр түрүүлж, БСургуулийн сурагч Г.Ананд үзүүрлэн Хэнтий аймгаас барилдсан И.Эрхэмбилэг, ГГСургуулийн сурагч А.Анар нар шөвгөрлөө.
👍14-15 насны ангилалд
БСургуулийн сурагч Б.Сүхбат түрүүлж, ОЭСургуулийн сурагч Б.Соронзонболд үзүүрлэн БСургуулийн сурагч Э.Сүлд, Хэнтий аймгаас барилдсан О.Мухулай нар шөвгөрлөө.
👍16 насны ангилалд
М.Бямбадэлгэр түрүүлж, ГГСургуулийн сурагч М.Гал-Эрдэнэ үзүүрлэн МСТ сурагч Т.Зулбаатар, ГГСургуулийн сурагч Б.Түмэнзаяа нар шөвгөрлөө.
👍17 насны ангилалд
ГГСургуулийн сурагч Сумын заан М.Хишиг-Ундрал түрүүлж, БСургуулийн сурагч Сумын заан Д.Өсөхбаяр үзүүрлэн БСургуулийн сурагч Э.Гантогтох, МСТ сурагч Б.Ууган-Эрдэнэ нар шөвгөрлөө.
✅Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 6-15 насны ангиллын Шөвгийн 8-д шалгасан бөхчүүд 10.21-10.23-ны өдөр зохион байгуулагдах Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд, 16-17 насны ангилалд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд 10.30-11.02-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ тус тус авлаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.