ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ
2025.11.20 Багануур дүүрэг
1 | 2 | 3 | 4 |
д/д | шийдвэрийн нэр , огноо, дугаар, агуулга | хэрэгжилт
| Гүйцэтгэлийн хувь |
1 | Биеийн тамир спортын тухай хууль 12 дугаар зүйлийн 12.1 | Дүүргийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Үндэсний болон орчин үеийн спортын төрлүүдийг хөгжүүлж, тамирчдын залгамж халааг бэлтгэх чиглэлээр 3 зүйл 20 заалт бүхий ажил арга, хэмжээг төлөвлөн дүүргийн ИТХ-р батлуулсан. Үүнд өсвөр үе, оюутны шигшээ багт нийслэл, орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, .биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хүүхдийн спортын 8 дугаар их наадам болон бүх ард түмний спортын наадамд оролцох баг тамирчидыг сонгон шалгаруулах анхан шатны тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд оролцож байгаа тамирчидад санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. | 100 |
2 | Биеийн тамир спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 | Спортын холбоо, клуб нь энэ хуулийн 4.1.12-т заасан магадлан итгэмжлэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ.2025 оны эхний хагас жилийн байдлаар магадлан итгэмжлэл хийлгэх байгууллага байхгүй байна. | 100 |
3 | Биеийн тамир спортын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 | Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багуудыг Монголын хүүхдийн спортын VIII наадмын шигшээ тэмцээнд оролцуулахад нь баг тамирчдад 15,0 сая, Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн 7 төрлийн 14 тэмцээнд Засаг даргын захирамжаар 22,700,000 төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. 2025 оны 11 сард спортын клуб дасгалжуулагчидтай хий уулзалт зохион байгуулсан. 2025 онд Дүүргийн аварга шалгаруулах 20 тэмцээн зохион явуулж 1298 тамирчид оролцоод байгаа бөгөөд тухайн тэмцээн уралдаанаас дүүргийн засаг даргын дэрэгдэх шигшээ баг болон тамирчидыг сонгон шалгаруулж шигшээ тэмцээнүүдэд дэмжлэг үзүүлэн оролцуулсан | 100 |
4 | Биеийн тамир спортын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 | Дүүрэгт нийт ХБИргэд- 1039 хүн байгаагаас эрэгтэй- 500, эмэгтэй -420 хүн байна. Үүнээс хүүхэд 119 буюу 11,4 хувийг эзлэж байна. Эрэгтэй хүүхэд- 85, эмэгтэй-34 хүүхэд байна. Нийт ХБИ-ийн 56,3 хувийг эрэгтэйчүүд эзлэж байгаа бол 43,7 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах "WINNER-2025" 8 төрөлт тэмцээнд 120 орчим иргэд хамрагдаж, спортын төрлийн талаарх мэдээ, гарын авлага тарааж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлын талаар зөвлөгөө өгсөн. | 100 |
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ | |||
5 | Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 2010.03.26 №53 Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чиирэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сард явуулж, үнэлэлт, дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг; | Дүүргийн байгууллагуудын арга зүйч, спорт хамтлагийн гишүүдэд бие бялдрын түвшин тогтоох сорилын онол практик болон Спортын бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалтыг 40 байгууллагын 50 албан хаагчдын дунд зохион байгуулсан. Тус сургалтын хүрээнд арга зүйч, спорт хамтлагийн гишүүд байгууллагын ажилтан албан хаагчдаас сорил авах чиглэл хүргүүлж, 7327 иргэнээс сорил авч A, B, C үнэлгээ авсан хүний эзлэх хувь 77,1 байна. | 100 |
6 | Засгийн газарт чиглэл өгөх тухай 2014.03.04 №27 1.1 Өвлийн спортыг хөгжүүлэх орчин үеийн шаардлага, стандартыг хангасан, задгай болон битүү барилга байгууламжийн цогцолборыг нийслэл Улаанбаатар хот болон боломжтой бусад суурин газарт бариулах, зохих хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэх; | Тус дүүрэгт өвлийн спортын задгай талбай 1 байдаг ба тус талбай нь орчин үеийн шаардлага, стандартыг хангахгүй засварлах шааардлагатай болсон. | 100 |
7 | Засгийн газарт чиглэл өгөх тухай 2015.08.13 №144 1.3 Багийн спортын үндэсний шигшээ багийн олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд оролцох төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх; | Дэлхий, тив, олон улсын 5 тэмцээнд 25 тамирчид оролцож, алт-2, мөнгө-6, хүрэл-9, бүгд -17 медаль хүртэж, Засаг даргын захирамжаар-13,000,000 төгрөг, ивээн тэтгэгчдээс-206,645,000 төгрөг, нийт-219,645,000 төгрөг зарцуулаад байна. | 100 |
8 | Засгийн газарт чиглэл өгөх тухай 2022.04.06 дугаар 43 1.8 Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах; | Дүүргийн хүүхдүүдийн чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, спортын авьяасаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дүүргийн 3-р хороо боловсрол сургуулийн гаднах талбайг тохижуулах ажил 3.200.000.000 төгрөгний хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Тус талбай нь Хөл бөмбөг, сагсан бөмбөг, элсний гарбөмбөгийн талбай, гүйлтийн зам, уртын хариалтын талбай хийгдэнэ. Мөн хүүхдийн амрах талбай болон саравч тэмцээн уралдааны нээлтийн талбай хийгдэнэ. | 100 |
МОНГОЛ УЛСЫН ЗАСГЫН ГАЗРЫН ТОГТООЛ | |||
9 | Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам батлах тухай 2018.06.20 №183 2.Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжин улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган, шийдвэрлэж ажиллахыг; | U15 насны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2025 оны 08 сарын 18-24 өдрүүдэд багануур дүүрэгт зохион байгууллагдлаа. Тус тэмцээнд 48 багын 1100 тамирчид оролцсон. Тус тэмцээний зохион байгууллахад дүүргийн төсвөөс 10.000.000 төгрөгийг зарцуулсан. 2025 оны 10 сарын 21-23 өдрүүдэд 6-15 насны хүүхдийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Багануур дүүргийн засаг даргын тамгын газар болон Монголын хүүхдийн үндэсний бөрийн холбоотой хамтран зохион байгуулсан. Тус тэмцээнд 17 аймаг 9 дүүргийн 250 хүүэд 5 насны ангиллаар өрсөлдсөн. | 100 |
10 | Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2022.01.05 №07 5.1Эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран салбарын мэргэжлийн нэр томьёог орчуулах, шинээр үүсгэх, жигдлэх, томилох ажлыг зохион байгуулах, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх; | 2025 оны 06 сарын 1-ний өдрөөс эхлэн тушаал, албан тоот, албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтөлөн явуулж байна. | 100 |
11 | төрийн байгууллагын цахим хуудас, сонин хэвлэлд нийтэлж байгаа мэдээ, мэдээллийг 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн нийтэлж хэвшүүлэх; | 2025 оны 06 сарын 1-ний өдрөөс эхлэн тушаал, албан тоот, албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтөлөн явуулж байна. | 80 |
12 | төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг энэ тогтоолын 4-т заасан дүрэм, журам, заавар, стандартын дагуу хоёр бичгээр хөтлөх ажлыг турших; | 2025 оны 06 сарын 1-ний өдрөөс эхлэн тушаал, албан тоот, албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтөлөн явуулж байна. | 100 |
13 | төрийн албан хаагчдын монгол хэл, үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг жил бүр баталж мөрдүүлэх; | 2025 оны 1-р сараас 2025 оны 4-р сар хүртэлх хугацаанд монгол хэл, Үндэсний бичгийн сургалтыг дүүргийн насан туршын боловсролын төвтэй хамтран нийт албан хаагчидад зохион байгуулсан. | 100 |
14 | төрийн байгууллагын гадна болон өрөө тасалгааны хаяг, албан хаагчдын нэрийн хуудсыг монгол бичгээр үйлдэж, хэвшүүлэх; | Байгууллагын гадна хаягыг монгол бичгээр хийж байршуулсан. Байгууллагын дотор их засварын ажил 2025 онд хийгдэж дууссан бөгөөд 2025 оны III-р улиралд багтаан заал болон өрөө тасалгаа албан хаагчидын нэр хаягыг хийж гүйцтэгнэ. | 33 |
15 | Иргэд, олон нийтийн харилцах 11-11 төвийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай 2022.06.11 дугаар 187 1.1 Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, салбарын бодлого, шийдвэрт тусгах боломжтой ажил хэрэгч саналыг судлан тусгаж, энэ тухай байгууллагын цахим хуудсанд сар бүр мэдээлж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт; | Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд тус байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдол ирүүлээгүй. | 100 |
Нийт арга хэмжээ | 15 |
| |
Хийж гүйцэтгэсэн арга хэмжээ | 0 |
| |
Хугацаа хойшилсон арга хэмжээ | 15 |
| |
Хэрэгжилтийн хувь | 94.2 |
| |
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
ТОГТООЛ ШИЙДВЭР ТАЙЛАН МЭДЭЭ ХҮНИЙ НӨӨЦ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Э.ТУЛГАА
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод асуудал хариуцсан мэргэжилтан:Ө.Дариймаа
Утас: 99708042
Цахим хаяг: ulziidariimaa134@gmail.com
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.