Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ  VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
Мэдээ, мэдээлэл
✅Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын шигшээ тэмцээн 2025.05-26-06.06-ны хооронд Улаанбаатар хотын 19 байршилд зохион байгуулагдаа. Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн нийт 6120 тамирчин 31 спортын төрлөөр өрсөлдсөн юм.
✅Тус тэмцээнд Багануур дүүргээ төлөөлөн 137 тамирчин, 12 дасгалжуулагч, 16 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дараах амжилт үзүүллээ.
5*5 Сагсан бөмбөгийн тэмцээнд Б.Үүрдсайхан, Т.Билгүүнбаатар, Ц.Борхүү дасгалжуулагчтай эрэгтэй баг тамирчид
🥉-Хүрэл медаль
Жүдо бөхийн төрөлд А.Хурц-Од дасгалжуулагчтай "Хоши жүдо" клубийн тамирчин
🥉-Б.Бадар-Ууган 55кг /эрэгтэй/ хүрэл
🥉-Г.Цогзолмаа 52кг /эмэгтэй/ хүрэл
Чөлөөт бөхийн төрөлд Н.Ариунболд дасгалжуулагчтай Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчин
🥉-Э.Мягмарсүрэн 57кг /эмэгтэй/ Хүрэл
🥉-М.Хүслэн 61кг /эмэгтэй/ Хүрэл медаль тус тус хүртлээ.
Энэхүү наадамд оролцож, амжилт гаргасан нийт баг тамирчид, тэднийг бэлтгэн сэтгэл, зүтгэл гарган ажилласан дасгалжуулагчид, дүүргийн удирдлагууд, арын албанд үнэнчээр зүтгэсэн гэр бүл, найз нөхөд, хамтран ажилласан бүх байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.